COVID-19: Энэтхэгт өдөрт илрэх халдварын тоо эрс нэмэгджээ
2021-04-23

Энэтхэгт өнгөрсөн хоногт 330 мянга гаруй халдварын тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 332 730 тохиолдол шинээр илэрснээр нийт тохиолдол 16 263 695 болжээ. Түүнчлэн коронавирусийн халдварын улмаас хоногт 2263 хүн нас барж, нийт нас баралт 186 920 болсон байна.

 

Энэтхэгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, эмнэлгийн орны ачаалал хэтэрч, эрчимт эмчилгээний тасгуудыэ ор 90 хувь гаруй дүүрсэн байна. Тус улсад вирусийн мутаци дэгдсэн бөгөөд ердөө нэг хоногийн өмнө хоногт 314 835 шинэ тохиолдол илрүүлсэн нь цар тахлын хугацаанд хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин