Навальный өлсгөлөнгөө зогсоожээ
2021-04-24


Хорих ангид шаардлагатай эмнэлгийн тусламж, өөрийн итгэдэг эмч нарын зөвлөгөөг авч чадахгүй байгааг эсэргүүцэн гуравдугаар сарын 31-ний өдөр Алексей Навальный өлсгөлөн зарлаж байсан. Харин тэрбээр дөрөвдүгээр сарын 23-ны өдөр энэ өлсгөлөнгөө зогсоожээ. 

 

"Миний бүрэн итгэдэг эмч нар намайг өлсгөлөнгөө зогсоохын тулд хангалттай зүйл хийсэн гэж мэдэгдсэн. Ердөө багахан хугацааны дараа эмчлэх зүйл юу ч үлдэхгүй гэдэг нь шинжилгээнээс харагдсан. Манай орон болон дэлхий даяарх сайн хүмүүсийн ачаар бид асар том зүйлд хүрлээ. 24 өдрийн өлсгөлөнгөөс гарч байна. Тиймээс амжилт хүсээрэй" хэмээн Навальный Инстаграмдаа бичжээ. 

 

Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Алексей Навальныйн эмчлэгч эмч нар Навальныйд хандан ил захидал илгээж, амь нас, эрүүл мэндээ хамгаалахын тулд өлсгөлөнгөө зогсоохыг хүссэн юм. Эмч нартай биечлэн уулзах эрхийг хэрэгжүүлэхийн тулд тэд үргэлжлүүлэн хичээж байгаа ч Навальный руу эмч нар оруулсан, шинжилгээ хийлгэсэн нь өлсгөлөнгөө зогсооход хангалттай шалтгаан хэмээн бичсэн байна.

 

Алексей Навальныйн хэрэг

Алексей Навальный "Новичок" бодисоор хордсоныхоо дараа Германд эмчилгээ хийлгүүлж байгаад, Орос руу нэгдүгээр сарын 17-ны өдөр буцан очсон өдрөө нисэх буудлаас баривчлагдсан юм. Хоёрдугаар сарын хоёрны өдөр Москвагийн шүүх түүний "Ив Роше"-ийн хэргээр авсан тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ял болгон өөрчилсөн. Ингэснээр гэрийн хороинд байсан хугацааг хасаж, Навальный хоёр жил зургаан сарыг шоронд өнгөрүүлэх болсон юм. 

 

Гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Навальный өөрийг нь эмчид үзүүлэхгүй байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарласан байна. Түүний хамтран зүтгэгчид болон өмгөөлөгчид нь Навальныйн бие муудсан, шаардлагатай эм тариа оруулахгүй байгаа талаар удаа дараа мэдэгдэж байлаа. Мөн хорих газрын ажилтнууд хүчээр хооллохыг завдсан гэж Навальный мэдэгдэж байв. Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр түүнийг хорих газрын нутаг дэвсгэр дээрх хоригдлуудыг эмчлэх эмнэлэгт шилжүүлсэн гэж мэдэгдсэн ч Навальныйн хамтран зүтгэгчид өөрсдөө холбоо тогтоотлоо үүнд итгэх аргагүй хэмээн мэдэгдсэн байна.

 

Европын холбоо, АНУ, Их Британи, Балтийн орнууд Навальныйд зохих ёсоор эмнэлгийн тусламж үзүүлэх, өмгөөлөгчидтэйгээ харилцахыг зөвшөөрөхийг Оросын эрх баригчдад хандан уриалсан юм. Харин АНУ Навальныйг нас барсан тохиолдолд "шангаа хүртэнэ" гэж Оросыг сүрдүүлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tsag deeree iimerkhuu uymnuud chaddaguil baikhgui uy
2021-04-24
Зочин:
....барууныхан л их санаа зовох юм даа нөхрийн төлөө
2021-04-24
Зочин:
Зүгээр байдаг л нэг урвагч худлаа сенсаци дэгдээгээл үхэж чадахгүй
2021-04-24
Би:
Урвагч
2021-04-24
Барууны дайн дэгдээгчид , үймээн самуунд яг ийм өлөн , мөнгөний төлөө юугаа ч худалдахад бэлэн урвагчидыг маш чадамгай ашигладаг.
2021-04-24