Болгар тавдугаар сараас хилээ нээнэ
2021-04-24

 

Болгар улс тавдугаар сарын нэгний өдрөөс улсын хилээ нээж, гадаадын жуулчдыг авахаар болжээ. Энэ шийдвэрийг тус улсын эрх баригчид дөрөвдүгээр сарын 23-ны өдөр гаргасан байна. 

 

Болгарыг зорин ирж буй хүмүүс коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдсан гэрчилгээ, PCR эсвэл эсрэг биетийн шинжилгээ, сүүлийн зургаан сард коронавирусийн халдвар аваад эдгэрсний магадлагаа гэсэн гурван баримт бичгийн аль нэгийг үзүүлэх ёстой юм байна. 

 

Сүүлийн үед улс орнууд коронавирусээс сэргийлэх вакцин тариулсан гадаадын жуулчдыг хүлээн авахад бэлэн болсноо ээлж дараалан мэдэгдсээр байгаа юм. Тухайлбал Грек, Черногор, Гүрж, Кипр, Шри-Ланк, Сейшелийн арлууд вакцинд хамрагдсан иргэдийг хилээрээ нэвтрүүлэх шийдвэр гаргажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Manaih 5-n sarin 1 nees hilee neene gesen heveeree yu
2021-04-25