Ши Жинпин: Дараагийн 10 жилд нүүрсний хэрэглээгээ бууруулна
2021-04-24

2021-2025 оны хооронд тохиох 14 дүгээр таван жилийн хугацаанд Хятад улс нүүрсний эрчим хүчний салбарын төслүүдийг хатуу хянаж, нүүрсний хэрэглээг хязгаарлах гэнэ. Энэ талаар АНУ-ын санаачлан зохион байгуулж буй уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгджээ. 

 

15 дугаар таван жилийн үед буюу 2026-2030 онд Хятад улс нүүрсний хэрэглээгээ аажмаар бууруулна гэж Ши Жиньпин мэдэгдээд, 2030 он хүртэл нүүрсхүчлийн хий хаягдлын оргил үед хүрнэ хэмээн онцолжээ.

 

Хятад улс нүүрстөрөгчийн давхар исэл болдоггүй хүлэмжийн хийн хаягдлыг хянах, удирдах ажлыг чангатгах Монреалын протоколд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдсэн хэмээн Ши Жиньпин мэдэгдлээ. Түүний өгүүлснээр, Хятад улсад нүүрстөрөгчийн хаягдлын квотыг цахимаар худалдах аж. Олоогийн байдлаар нүүрстөрөгчийн хийн хаягдлыг бууруулах тал дээр өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүд явуулж, төлөвлөгөө боловсруулж байгаа гэдгийг Хятадын дарга онцолсон байна. Мөн хүлэмжийн хийн хаягдлын тал дээр ололт гаргасан бүс нутаг, салбар, байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ гэж Ши Жиньпин мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2. АНУ. Дэлхийн аж үйлдвэрийн болон худалдаа үйлчилгээний төв болох АНУ нь нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 15 хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд цаг уурийн өөрчлөлттэй тэмцэх талаар олон санаачлага гаргаад байгаа хэдий ч төдийлөн бодит үр дүн гарахгүй байгаа юм. Зөвхөн том хот төдийгүй хөдөөгийн бүс нутаг ч агаарын бохирдлын хэмжээ нь мэдэгдэхүйц нэмэгдсээр байгаа юм. 1. Хятад. Дэлхийн гадаад худалдааны томоохон зах зээл болох Хятад улсад аж үйлдвэрлэл хөгжихийн хэрээр байгаль орчны асуудал хурцадмал төвшинд хүрээд байна. Тус улс дэлхийн нийт хүлэмжийн хийн 30 хувийг дангаараа ялгаруулж байгаа бөгөөд ялангуяа үйлдвэржүүлэлт ихээр төвлөрсөн таван мужид гэхэд дэлхийн аль ч улс орноос илүү их хэмжээний хүлэмжийн хий ялгарч байдаг байна. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд нийслэл бээжин хотод агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээг тогтмол авсаар байгаа юм.
2021-04-25
Зочин:
Хүн төрөлхтний ялгаруулж буй хүлэмжийн хий бол дэлхийн дулаарал явагдаж байгаагийн үндсэн шалтгаан юм. Дэлхийн дулаарлаас үүдсэн сүйрэл гамшгууд улам ноцтой аюултай болсоор байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2050 он хүртэл энэ хэвээрээ үргэлжилсээр байвал хүлэмжийн хийн ялгарал 130 хувьд хүрэх төлөвтэй байна. Эдгээр бохирдол ихтэй улс орнууд хийн ялгарлыг багасгах үүрэгтэйгээ ойлгож байгаа мэт хэдий ч Киотогийн протокол зэрэг гэрээ хэлэлцээрээс бусдаар хийсэн зүйлгүй хүлэмжийн хийн хэмжээ өссөөр байгаа юм. Дэлхийн бүх л улс орнууд дулаарал явагдаж байгаад тодорхой хэмжээгээр буруутай хэдий ч доорх таван орон хамгийн ихээр нөлөөлж байгаа юм. 5. Япон. Ашигт малтмалын гаралтай түлшний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг ба хүлэмжийн хийн ялгаруулалтаараа тавдугаар байранд жагсдаг. Япон улс нь дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 4 хувийг дангаараа эзэлж байгаа юм. Энэ нь хотжилт аж үйлдвэрлэлийн хөгжилдөө хэт их анхаарал хандуулж байгаль орчны асуудлыг орхигдуулснаас шалтгаалжээ. 4. ОХУ. Дэлхийн хамгийн том газар нутагтай ОХУ нүүрс шатахуун ашигт малтмалын түлшний өндөр хэрэглээний улмаас энэхүү жагсаалтанд багтаад байна. Мөн өнгөрсөн хугацаанд нүүрлэсэн хэд хэдэн байгалийн гамшигт үзэгдэл ойн модыг их хэмжээгээр устгах ан агнах зэргээс үүдэн тус улс нийт хүлэмжийн хийн 5 хувийг ялгаруулж байна. 3. Энэтхэг. Дэлхийн хамгийн их бохирдолтой 15 хотын 14 нь энэтхэгт байдаг хэмээн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Мянга есөн зуун наян нэгэн оноос агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг хуульчлан арга хэмжээ авсаар байгаа ч чулуужсан түлшний хэрэглээ тогтмол нэмэгдсээр байгаагаас үүдэн энэтхэг улс дэлхийн хамгийн их бохирдолтой улсын гуравт жагссанаас гадна нийт хүлэмжийн хийн 7 хувийг ялгаруулж байна.
2021-04-25
Зочин:
2. АНУ. Дэлхийн аж үйлдвэрийн болон худалдаа үйлчилгээний төв болох АНУ нь нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 15 хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд цаг уурийн өөрчлөлттэй тэмцэх талаар олон санаачлага гаргаад байгаа хэдий ч төдийлөн бодит үр дүн гарахгүй байгаа юм. Зөвхөн том хот төдийгүй хөдөөгийн бүс нутаг ч агаарын бохирдлын хэмжээ нь мэдэгдэхүйц нэмэгдсээр байгаа юм. 1. Хятад. Дэлхийн гадаад худалдааны томоохон зах зээл болох Хятад улсад аж үйлдвэрлэл хөгжихийн хэрээр байгаль орчны асуудал хурцадмал төвшинд хүрээд байна. Тус улс дэлхийн нийт хүлэмжийн хийн 30 хувийг дангаараа ялгаруулж байгаа бөгөөд ялангуяа үйлдвэржүүлэлт ихээр төвлөрсөн таван мужид гэхэд дэлхийн аль ч улс орноос илүү их хэмжээний хүлэмжийн хий ялгарч байдаг байна. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд нийслэл бээжин хотод агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээг тогтмол авсаар байгаа юм.
Иргэн:
Монгол улсад 10 жилийн дотор эдийн засгаа тэтгэх өөр эх сурвалж хайх хугацаа үлдлээ. Эс тэгвэл хятадын боол болно. Одоо бол нүүрс ухаж, зөөж л амь зогоож байна шүү дээ.
2021-04-25
Хүкүшимагаас болж атомын станцаас улсууд татгалзаж б. Газар хөдлөлт хаана ч гарч болох учраас. Харин дулаарлаас болж нүүрснээс татгалзаж эхэлж байна. Солонгос бол нар салхи устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлж өргөжүүлж б
2021-04-24
Нүүрс манай экспорт, эдийн засгийн суурь.Уул уурхайн салбараас хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсруулах гэх салбар луу орох томоос том дохио!!! Нийгэм, улс төр, УИХ, салбарын бодлого боловсруулагч нарт өгч буй дохио!
2021-04-24