Оскар-2021: Хятад гаралтай Хлоя Жао шилдэг найруулагчаар тодров

Америкийн кино академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа үргэлжилж байна.
Оскарын шагнал гардуулах 93 дахь удаагийн ёслолоор Хятад гаралтай Америк найруулагч Хлоя Жао "Шилдэг найруулагч" боллоо. Тэрбээр "Нүүдэлчдийн нутаг" киногоороо энэ шагналыг хүртжээ.
"Шилдэг эрэгтэй туслах дүр" төрөлд Британийн жүжигчин Дэниэл Калуя "Judas and The Black Messiah" киноны дүрээрээ ялагч боллоо.
Харин шилдэг зохиолоор "Promising Young Woman" кино тодорсон байна. Энэ киноны зохиолыг Британийн жүжигчин Эмиральд Феннел бичиж, найруулагчаар ажиллажээ. Түүний хувьд энэ нь анхных нь найруулсан кино юм.
Оскарын шагналын "Шилдэг богино хэмжээний кино" төрөлд "Тwo Distant Strangers" кино ялагчаар тодорлоо. Энэ киног Америкийн найруулагч Трэвон Фри, Мартин Десмонд Роу нар найруулсан юм.
Өмнөд Солонгосын жүжигчин Юн Ё Жон Америкийн кино урлагийн академийн Оскарын шагналыг "Минари" кинонд бүтээсэн дүрээрээ хүртлээ. Ингэснээр тэрбээр энэ оны "Шилдэг эмэгтэй туслах дүр" шагналын эзэн болсны дээр энэ шагналыг хүртсэн Өмнөд Солонгосын төдийгүй Азийн анхны жүжигчин болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ