COVID-19: Казахстан дотоодын вакцинаараа иргэдээ дархлаажуулна
2021-04-27

Өнгөрсөн даваа гараг буюу дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн Казахстанд коронавирусээс сэргийлэх вакцин тариулах хүсэлтэй хүмүүст дотоодын үйлдвэрийн QazVac вакциныг санал болгож эхэлжээ. Тус улсад хоёрдугаар сард вакцинжуулалт эхэлсэн бөгөөд эхний ээлжинд Оросын "Спутник V" вакциныг ашиглаж байсан бол дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дотооддоо боловсруулсан вакцин ашиглаж эхэлжээ. 

QazVac хэрхэн үйлчилдэг вэ? 

Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яамны Биологийн аюулгүй байдлын асуудлын эрдэм шинжилгээ-судалгааны хүрээлэнгийн боловсруулан гаргасан QazVac нь вирусийг идэвхгүй болгох аргаар гарган авсан бөгөөд өөрөөр хэлбэл химийн бодисуудын нөлөөгөөр вирусийг "үхүүлсэн" гэсэн үг юм. Энэ аргаар боловсруулсан вакцины давуу тал нь вакцинаас үүдэлтэй өвчлөл үүсгэдэггүй аж. Түүнчлэн, КазВак вакциныг тээвэрлэхэд хатуу нөхцөл шаардлагагүй, хасах 2-8 хэмтэй хөргөгчинд тээвэрлэх боломжтой гэнэ. 


Казахстаны вакцин боловсруулагчдын өгүүлснээр КазВак вакцин нь вирусийн мутацид орсон штаммуудыг эсэргүүцэх чадвартай гэнэ. КазВак вакциныг тариулсны дараа үүссэн эсрэг биетүүд аливаа мутацийг таньж, хоргүй болгон, халдварын мэдээллийг хадгалж үлдсэнээр дахин өөр мутацийн вирустэй таарахад эсэргүүцэх чадвартай аж.

 

Вакцин үйлдвэрлэх хүчин чадал ба зорилтот бүлэг

Эхний ээлжинд Казахстанд 50 мянган тун вакцин үйлдвэрлэж, тус улсын бүс нутгуудад хуваарилсан байна. Тавдугаар сард дахин 50 мянган тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд цаашид шат дараатайгаар, сард 500-600 мянган тун болгон үйлдвэрлэх хэмжээгээ нэмэх гэнэ.

 

Казахстанд нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд, эмч нар, цагдаа зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулсан. Тухайн үед Оросын вакцинаас татгалзсан эсвэл тарилга хийлгээгүй үлдсэн эрсдлийн бүлгийнхэн нэн тэргүүнд Казахстаны вакцин тариулах гэнэ. Харин үлдсэн тунг иргэдэд тарих юм байна.

Туршилт нь хараахан дуусаагүй вакцин 

Казахстаны хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Асхат Аймагамбетов, Казахын Үндэсний анагаах ухааны их сургуулийн ректор Талгат Нургожин болон Жамбыл мужийн аким Бердибек Сапарбаев нар клиникийн туршилтаас гадна, сайн дураар дотоодын вакцинаа тариулсан байна. 

 

КазВак вакцин нь хоёр тунгаас бүрдэх бөгөөд эхний тунг тариулснаас хойш 21 дэх хоног дээр хоёр дахь тунг тариулах аж. Одоо энэ вакцин төгсгөлийн, эмнэлзүйн туршилтын гурав дахь шатан дээрээ явж байгаа юм. Энэ туршилтад 3000 гаруй хүн оролцож, бүгд 21 хоногийн зайтай хоёр дахь тунгаа хийлгүүлжээ. Эрдэмтдийн өгүүлснээр, сайн дураар туршилтад оролцсон хүмүүсийн биед шаардлагатай эсрэг биет үүссэн бөгөөд эрүүл мэндийн байдал сайн байгаа гэнэ. Туршилтын хоёр дахь шатны дүнгээр  КазВак вакциныг 96 хувийн үр дүнтэй гэж дүгнэжээ. 

 

Эмнэлзүйн туршилтын гурав дахь шат 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр дуусах юм байна. Үүний дараа Казахстаны вакцины үр дүнгийн бүрэн дүүрэн үнэлгээг хийх аж. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Спутник-В вакциныг авахаар 100 гаруй орон 3 тэрбумын захиалга өгсөн ч дотоод үйлдвэрлэлийн хүчин чадлын улмаас захиалгаа биелүүлж чадахгүй байгаа билээ. Тэр ч байтугай дотоод хэрэгцээгээ ч хүрэлцээтэй хангаж чадахгүй байгаа юм байна. Дэлхийн Итали, Турк, Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг, Белорусь, Казахстан зэрэг олон Спутник-В вакцинийг үйлдвэрлэхээр гэрээ байгуулагдсан ч цөөн хэдэн л үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. Зарим орон нь үйлдвэрлээд өөрийн орны дотоод хэрэгцээгээ хангах зорилготой байгаа зэргээс харахад энэ вакцины ач холбогдол онцгой болохыг харуулж байгаагийн тодорхой баримт юмаа.
2021-05-14
МОНГОЛД Ч ХИЙЖ БОЛНО. ГОЛ НЬ МӨНГӨ ИДЭХ ДУРТАЙ МАН-ЫН ДАРГА НАРТ БОЛ АШИГГҮЙ УЧРААС Л ХУДАЛДАЖ АВАХ СОНИРХОЛ Л ИХ БИЙ. ТЭРНЭЭС МОНГОЛ ЭРДЭМТЭДЭЭ ДАЙЧЛААД ХИЙЛГЭВЭЛ АСУУДАЛГҮЙ. ӨӨРСДӨД НЬ АШИГГҮЙ ЮМАНД ТЭД ХҮНИЙ АМИЙГ Ч ҮЛ ТООН ИДСЭЭР ИРСЭН, ИДСЭЭР БАЙНА, ИДСЭЭР БАЙХ ХҮСЭЛТЭЙ
2021-04-27
Хариу:
Чи оороо тэнэг байна. Корона туссан биш биз?
2021-04-27
Зочин:
Вакцин уйлдвэрлээд байгаа 10 орны тоонд оржээ. Энэтхэгт хандиваар 15000 тун огохээр болжээ
2021-04-27
Зочин:
Манайхан авах болов уу.
2021-04-27
Сн бн:
Чадаж бн ,мундаг юмаа. Хятад худалдаад авч байгаа гэсэн. Турк улс уйлдвэрлэхээр гэрээ хиисэн гэнэ. Баяр хургэхээс оор арга алга. Хорсоод яахав дээ чадахгуй юм чинь.
2021-04-27
Malaasaa dor novsh
2021-04-27
sain yum a
2021-04-27
Teneg hasaguud chadlaa uu ??? Duuraimal huulvar
2021-04-27
Хариу:
Чи оороо тэнэг байна. Корона туссан биш биз?
Malaasaa dor novsh
Mundag.
2021-04-27