Япон: Курилын асуудлаар Оростой энхийн гэрээг хэлэлцэхэд бэлэн
2021-04-27

Японы эрх баригчид Өнөд курилын асуудлыг шийдэхтэй холбоотойгоор Оростой энхийн гэрээ байгуулах хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Энэ талаар Японы Гадаад хэргийн яамны дипломат асуудлын жил тутмын илтгэл болох "Хөх ном"-д өгүүлжээ. 

 

"Япон, Оросын тэргүүнүүдийн удирдлаган дор Засгийн газарх хойд нутаг дэвсгэрүүдийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх, энхийн гэрээ байгуулах асуудлаар Оростой хэлэлцээ хийхээ үргэлжлүүлнэ" гэж Японы Гадаад хэргийн яамны илтгэлд өгүүлжээ.

 

Түүнчлэн Оростой хийх хэлэлцээг дэмжих нь чухал гээд хоёр талт харилцааг гүнзгийрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа Японы тал мэдэгдсэн байна.

 

Энддуулгахад, 1945 оны есдүгээр сарын 2-ны өдөр Япон улс Постдамын тунхагийн нөхцлийг хүлээн авч, үг дуугүй бууж өгөх актад гарын үсэг зурснаар дайн дууссан. Гэсэн ч хоёр тал өнөө хэр нь  энхийн гэрээ байгуулаагүй юм. Үүний шалтгаан нь дайны дүнгээр Зөвлөлт Холбоот Улсын мэдэлд очсон Курилын арлуудын бүлэгт багатах Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи арлуудтай холбоотойгоор хоёр орны хооронд газар нутгийн маргаан өнөө хүртэл үргэлжилдэгтэй холбоотой юм.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Горьд тэнэг иван
2022-03-19
Зочин:
Гэрээгээр хокайдаа арлыг нь бас орсууд авах байсан юм
2021-04-29
Горьд тэнэг иван
иргэн:
пээдэлзээд л томроод байсан одоо хэлэлцхэд бэлэн ч гэх шиг ... муу гөлөгнүүд
2021-04-27