Томск хот Ялалтын парадыг цуцлав

Оросын Томск муж Ялалтын парад болон "Үхэшгүй мөнхийн хороо" арга хэмжээг зохион байгуулах боломжгүй гэж тус мужийн захирагч Сергей Жвачкин мэдэгджээ. Тэрбээр олон нийтийн арга хэмжээг хязгаарлах шалтгааны талаар оршин суугчдад хандан мэдэгдэл хийсэн байна.
"Харамсалтай нь, олон нийтийн арга хэмжээнд тавьсан хязгаарлалтын улмаас бид парад болон олныг хамарсан цуглаан зохион байгуулах боломжгүй болж байна" хэмээн Жвачкин мэдэгджээ.
Түүнчлэн, тавдугаар сарын есний өдөр 08.00 цагаас 15.00 цаг хүртэл хотын төв гудамжаар автомашины хөдөлгөөнийг хаах тул иргэд өөрсдөө "Үхэшгүй мөнхийн хороо"-нд мөнхлөх баатруудынхаа зургийг барин алхаж болох гэнэ.
Харин Ялалтын баярын өдрөөр Томск мужид амьдардаг Аугаа их Эх орны дайнд оролцсон 135 ахмад дайчинд зориулсан тусгай хөтөлбөр зохион байгуулах аж. Энэ үеэр халдвараас хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг иргэдэд зөвлөжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ