Тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан ч иргэдийн хөдөлгөөн нэмэгдэв
2021-04-28

 

Халдварын улмаас хатуу хөл хорио тогтоож, гэрээсээ хамраа ч цухуйлгах эрхгүй өдрүүд үргэлжилж байна. Нөгөө талаас өөрийн эрүүл мэнд, амь насаа  хамгаалах нь хувь хүн бүрийн үүрэг.

 

Энэ удаагийн хатуу хөл хорионы хугацаанд нийтийн тээврийн хөдөлгөөнд цагийн хязгаарлалт тогтоосон. Энэ нь зарим иргэдэд асуудал үүсгэж, хотын гудамжинд явган зорчигчийн хөдөлгөөнийг нэмэгдүүлж байна. 

 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн.

 

Нийтийн тээвэр өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд  хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах юм. Энгийн үед 98 чиглэлд 964 автобус үйлчилгээнд явдаг байсан болон өчигдрөөс 98 чиглэлд 859 нийтийн тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, үйлчилгээнд явж байгаа аж.

 

Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэд хэрэв нийтийн тээврээр зорчих бол шаардлагатай бичиг баримтаа биедээ авч явах хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай ажлаар тэр дундаа эмнэлгийн тусламж авах гэж өглөөний автобусаар зорчиж ирсэн иргэд буцахдаа харих унаагүй. Тиймээс гэрлүүгээ алхаж явах эсвэл 17.00 цагийн  автобус хүлээж суухаас өөр сонголтгүй.

 

Тухайлбал, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэн ч анхны тусламж аваад буцахад автобусны хязгаарлалт тогтоосон цаг таарвал эмнэлгийн байгууллагаас буцааж гэрт нь хүргэж өгөх боломжгүй гэдгийг сануулж буй. Тиймээс иргэд зорчих тээврийн хэрэгслийн хязгаарлалтаас шалтгаалж эмнэлгийн байгууллагаар  үйлчлүүлж чадахгүйд хүрээд байгаа юм. 

 

Мөн хөл хорионы өдрүүдэд төрийн болон хувийн хэвшлийн зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтнууд ажилдаа ирэх, буцах цагийг 07:00-09:00, 17:00-20:00 тогтоож, өдрийн цагаар ажлын шаардлагаас бусад тохиолдолд зорчихыг хориглосон. Харин эмнэлгийн зайлшгүй тусламж,, үйлчилгээ авах, эмийн сан орох, үзлэгийн цаг авсан, жирэмсэн хүмүүс эмнэлгийн бичгээ үзүүлээд цаг харгалзахгүй зорчих боломжтой.

 

Тэгвэл хөл хорионы энэ өдрүүдэд  нийтийн тээвэр үйлчлэх цагийг нэмэгдүүлэх эсвэл захын хорооллуудаар  өдрийн цагаар явуулж өгөх шаардлагатай байна. 

 

Автобус явахгүй хол алхахаар хүндрэлтэй юм

 

Иргэн С.Орхонтуул:

 

-Хүүхдийнхээ вакциныг хийлгэх гээд 13-р хорооллоос Их дэлгүүр  лүү алхаж байна. Хөл хорионы эдгээр өдрүүдэд автобусны хөдөлгөөнийг хязгаарлах нь буруу юм. Автобусыг өдрийн цагаар явуулахгүй хязгаарлахын оронд нэг автобусанд суух зорчигчдын тоог хязгаарлах зохицуулалт хийвэл зүгээр байх. Өдрийн цагаар вакцин хийлгэх гээд гадуур явах шаардлага гарч байна. Автобус явахгүй хол алхахаар хүндрэлтэй юм. Мөн санхүүгийн байдал хэцүү байна.

 

Бид эмнэлэгтээ үзүүлээд гэр лүүгээ алхана даа

 

Иргэн Ц.Бямбаа:

 

-Ханийгаа Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлэхээр явж байна. Хань маань хөл муутай. Жоохон явж байгаад амраад л алхаж байгаа. Хэдийгээр хөл хорио тогтоосон ч өдрийн цагаар автобусыг явуулдаг байвал их зүгээр юм. Бид эмнэлэгтээ үзүүлээд гэр лүүгээ алхана даа. Хэрэв автобус явж байсан бол арай хол эмнэлэг рүү явах байсан. Гэтэл автобус явахгүй.

 

Автобусны зорчих цагийг хязгаарласан нь зөв

 

Эрүүл мэндийн ажилтан:

 

-Ажил руугаа алхаж байна. Ажилруугаа алхаж очиход 40 минут шаарддаг. Гэсэн ч халдварын тохиолдол ихсэж байгаа эдгээр өдрүүдэд автобусны зорчих цагийг хязгаарласан нь зөв гэж бодож байгаа. Учир нь эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед хөдөлгөөн хязгаарлаж байж л халдварын тохиолдлыг бууруулна шүү дээ.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Яагаад ингээд байгааг мэдэхгүй зүгээр муйхарлаад зүтгээд байх юм. УОК г сольчихооч дээ.
2021-04-29
зочин:
ямарч уялдаа холбоогүй шийдвэр гаргахын аилтай хүмүүс машинаараа явж л байг л дээ заавал автобусанд шахалдуулж өвчин тараагаад бган биш үү ойлгохгүй бн
2021-04-28
Yamar ch uyldaa holboogui shiidwer gargahiin shiidwer gargasan humuus oorsdoon mashinaa unahgui awtobusaar zai barij huleej yawj chadahgui baij boognorol uusgeh shiidwer gargaad baihiin
2021-04-28
0 зогсолт хийж хатуу хол хориог 7 хоног тогтоочих, гудамжинд явах хүмүүс их байна шүү дээ халдвар улам тархаад байна даа
2021-04-28
Ажилдаа явах иргэд өөр яах билээ. Иргэдийн хөдөлгөөн нэмэгдлээ л гээд бна. Бодоод үз. Улаанбаатар сая гаруй хүнтэй том хот. Кодтой машин л гэхэд 40 гаруй мянга. Тэгэхээр машингүй иргэд хэд байх билээ. Овоо тоо гарнаа даа. Хязгаарлана гээд ажилтай хүмүүсээ бүр явуулахгүй юмуу. Дүфф дүф малнууд яриад л яриад л. Хаха
2021-04-28
darga ta nar alh daa
2021-04-28