Ковид-19: Төвлөрөл ба бөөгнөрөл
2021-04-28

Ковид -19 шинэ сорилтуудыг тулгасаар байна. Ковидоор далимдуулан дэлхийн олон улс оронд “онцгой байдал” зарлаж, хувь хүний эрхийг хязгаарлан хянах, эрх мэдэл, шийдвэр гаргалтыг төвлөрүүлэх оролдлогууд даамжирч байна. Ардчилсан гэгдэх Унгарт  ерөнхий сайд Орбан хугацаагүй онц байдал зарлаж, Израйлд Нэтьянаху сонгуулийн дүнг өөрчилөх оролдлого ч хийсэн. Иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, технологийн дэвшил ашиглан хянах явдлыг байдаг л зүйл гэж ойлгох болж байна.

 

 

Манай Засгийн газар ч, УОК хэмээх бүтэцэд энэ ажлуудыг даалгасан бололтой.

 

Бид өнөөдөр тав дахь удаагаа хөл хорионд орж байна. Өнгөрсөн хугацааны хөл хорионууд зүгээр л танил тал, эрх мэдэлтэй нь явж болно гэсэнээс цаашгүй хөл хорио болсон юм. Хөл хориог гэнэт зарладагаас, өмнө нь бөөгнөрөл үүсч, хөл хорио тавигдахад дахин өргөн хэсэлт болж халдварын тархалт нэмэгдсэн байх магадлалтайг тоо баримтуудаас харж болно.

 

Анхны хөл хориог өнгөрсөн оны 11 дүгээр сард тогтооход өдөрт 10-20 тохиолдол илэрч байв. Хумьсан уу? Хоёрдугар хөл хориог 12-1 дүгээр сард тогтооход 20-40 илэрч байв. Зогсоосон уу?  Гурав дахь хөл хориог 2 сард тогтооход 50-60 илэрч байв. Үр дүн? Нэг их наяд төгрөгөөр шинжилгээ хийсэн. Үнэн зөв мэдээлэл бол тэр үед 460 мянган хүнээс 102 хүн халдвартай гарсан. Өөр? Сүүлчийн удаа гэж дарга хэлсэн.  Дөрөв дэх хөл хорио эхлэхэд 600-700 хүрч байв . Одоо хэд хүрч байна?

 

Ямар ч логикгүй, хүний сэтгэл зүй, үйлдлийг тооцоолоогүй шийдвэрүүдийн үр дүн хүссэнээс нь эсрэгээр гардаг.

 

Хөдөө орон нутагт явахад гадаад оронд зорчих визанд орохоос их материал бүрдүүлж байна.Хот дотроо ч уулзвар болгонд шалгуулж, шалгуулах болгондоо өөр шаардлага сонсоно. Хувь хүн бүрийн субъектив сонголт,шийдвэрүүдийг нэг газар төвлөрүүлэн гаргаж, нийгмийн амьдралыг удирдан зохион байгуулах боломжгүй билээ. Тийм ч учраас социализм байгуулах гэсэн оролдого бүтэлгүйтсэн юм.

 

Ямар нэг төвөөс шийд гарч,дээрээс зааварладаг байдал өөрчлөгдөн, босоо тэнхлэгийн харилцаанаас илүү хэвтээ тэнхлэгийн харицаа давамгайлж эхэлж байсан юм. Жам ёсны зөнгөөрөө явагдах энэ үзэгдэлд өвчин эмгэг биш төвлөрүүлэн бүхнийг захирах гэсэн Засгийн балаг саад болж байна. Эрх мэдлийг төвлөрүүлэн, нэг газар бүх зүйлийг шийдэх нь зарим тохиолдолд зөв мэт харагдаж магадгүй. Гэвч буруу шийдвэр гаргасны төлөөс нь асар өндөр, нийтээрээ төлдгөөс гадна, бурууг бухаж болдог. “Онцгой байдал”-аар түрий барьж хэвлэл мэдээллийг өөрийн үзэл сурталын хэрэгсэл болгодог. Тэгээд “мэдээллийн урсгал”-аар үнэхээр ухамсаргүй иргэдийн буруу байсан мэт сэтгэгдэл төрүүлж чадна. Хөрөнгө, нөөцийн зарцуулалт, шийдвэр хэрхэн гарч буй, хэрэгжилт, үр дүнг юугаар хэмжих, статистик тоонууд бүх зүйл тодорхой бус. Биднийг зорилгодоо хүрэх хэрэгсэл болгож буйгаа “ковидгүй зуны төлөө” гэх мэт уриа лоозонгоор хуурна. Тэр нь гэхдээ яг тодорхой хувь хүний сайн сайхан луу ерөөсөө чиглэхгүй.

 

 Энэ хэвээр байх аваас “онцгой байдал” бидний  байнгын амьдрал болох болно.

 

М.Уламбадрах

Shuud.mn
Сонин хачин
Чжаахшиг:
Хо хо, вакцин хийлгээгүй байж гадаад явна нтр. За манайх явуулдым байж. Цаад улс нь оруулахгүй шдээ хүүхээ. Гадагшаа явмаар байвал одоо очоод үнэгүй хийлгэ.
2021-05-03
Зочин:
Төрөхөөс гарсан өлгийтэй хүүхэдтэй эх зам дээр гар өргөөд л,QR кодтой дарга нар зогсдоггүй ээ
2021-04-28
ЯАГ ҮНЭН
2021-04-28
Зочин:
ХАЛДВАРГҮЙ ЭРҮҮЛ САРУУЛ ХҮНИЙГ ХОЁР ТУН ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙГЭЭР НЬ ШАЛТАГЛАН ГАДАГШАА ЯВАХ ЭРХИЙГ НЬ ХААЖ ХОРИГЛОХГҮЙГЭЭР ГАДАГШАА ЧӨЛӨӨТЭЙ ЯВУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА.
2021-04-28
Чжаахшиг:
Хо хо, вакцин хийлгээгүй байж гадаад явна нтр. За манайх явуулдым байж. Цаад улс нь оруулахгүй шдээ хүүхээ. Гадагшаа явмаар байвал одоо очоод үнэгүй хийлгэ.
Зочин:
Энэ эргүү Уламбадрах бол алсан ч багадахаар жинхэнэ монголын ард түмний дайсан байна. Иймэрхүү монголыг хорлох гэсэн дайсануудыг уламих хорлол хийхээс өмнө хурдан устгамаар байна
2021-04-28