БНХАУ: Зоогийн газарт хоол үлдээсэн бол торгууль төлнө

img

Хоол хүнсний хаягдалтай тэмцэх тухай хуулийн төслийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлынх Байнгын хорооны ээлжит чуулганы үеэр танилцуулжээ. Энэ нь зоогийн газарт идэх хэмжээнээсээ ихээр захиалж, хоолны үлдэгдэл хаях зэргээр "хоол хүнсэнд үрэлгэн" хандаж байгаа хүмүүст санхүүгийн арга хэмжээ авах зорилготой гэнэ.

 

Хуулийн төсөлд, үйлчлүүлэгч "хоол хүнсэнд үрэглгэн хандсан" гэдэг нь тогтоогдвол нийтийн хоолны газрын үйлчлүүлэгчээс нэмэлт төлбөр авах боломжийн талаар тусгасан байна. Энэ мөнгийг хоолын хаягдлыг дахин боловсруулах төлбөрт зарцуулахаар тусгажээ. Одоогоор торгуулийн хэмжээ болон торгууль тавих үзүүлэлт тодорхойгүй байгаа ч үүнтэй холбоотой эрхзүйн баримт бичгүүдийг боловсруулахаар ажиллаж байгаа гэнэ. 

 

БНХАУ-д жил бүр 18 сая тонн хоолны үлдэгдлийг устгадаг гэсэн тоон баримтыг дэлгэсний дараа, өнгөрсөн оны зунаас эхлэн хоол хүнстэй үрэлгэн хандаг байдалтай тэмцэх өргөн цар хүрээтэй ажил эхлүүлж байгаа талаархаа Хятадын эрх баригчид мэдэгдэж байлаа. Тухайн үед Хятадын Засгийн газар энэ байдал нь улс орны хүнсний аюулгүй байдалд учруулж буй аюул занал хэмээн онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ