О.Дашпагма: Хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болно
2021-04-28

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.28/ хийлээ. Хэьлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нарын албаны хүмүүс оролцов. 

 

Хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болох уу? 

 

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

 

-Хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болно. Мөн вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлэх боломжтой. 

 

Жирэмсэн гэдгээ мэдээгүй байж байгаад вакцины эхний тунд хамрагдсан эмэгтэйчүүд яах ёстой вэ?

 

-Олон улсад судалгааны ажил үргэлжилж байна. Эхний ээлжинд эмчтэйгээ зөвлөж байж вакцин хийлгэх зөвлөмж өгч байсан. Харин одоо бусад улс орнууд жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж, судалгааны ажил хийж байна. Жирэмсэн эмэгтэй вакцин хийлгэснээр урагт болоод тухайн хүнд гаж урвал нөлөө байхгүй. Тиймээс зарим улс орнууд жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулахыг зөвлөж байна. Гэхдээ эсрэг заалт байгаа эсэх хийж болох эсэхийг эмч үзэж байж  шийднэ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
ene yamar zorigtoi nukhur ve ?
2021-04-28