Хятад Оростой вакцины гэрчилгээг харилцан зөвшөөрөхөд бэлэн
2021-04-29

Коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийг дэлхийн улс орнууд өргөн нэвтрүүлж эхэлсэн. Гэхдээ  дотоодод нь олгож буй энэхүү баримт бичгийг олон улсад хэрхэн хүлээн зөвшөөрөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

 

Харин энэ тал дээр Хятад Оростой хэлэлцээр хийхэд бэлэн гэнэ. Тодруулбал, вакцинжуулалтын гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх талаарх асуудлыг Оростой хэлэлцэхэд бэлэн гэж ОХУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яам мэдэгджээ. 

 

Одоогоор Хятадад Оросын вакциныг зөвшөөрөөгүй, гэхдээ "эрүүл мэндийн код"-ын нэгдсэн механизмыг нэвтрүүлэх саналыг БНХАУ гаргажээ. Ингэснээр цахим гэрчилгээ гаргаж, үүнд тарилга хийлгэсэн эсвэл коронавирусийн халдвар тусаад эдгэрсэн талаарх мэдээллийг агуулах юм байна. 

 

Энэ саналыг Оросын Холбооны зөвлөл дэмжжээ. Ийм систем нэвтрүүлснэр Хятад, Оросын иргэд харилцан хоёр орон руу зорчих хөдөлгөөнхийг хялбаршуулах юм. Гэхдээ энэ механизмыг нэвтрүүлэх болон жуулчны урсгалыг сэргээх тодорхой хугацааны талаар мэдээлэл гараагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин