Германы эмнэлэгт өвчтөнүүдийг олноор нь хөнөөсөн хэрэг гарчээ
2021-04-29

Германы Бранденбург мужийн нийслэл болох Потсдам хотын эмнэлэгт дөрвөн хүнийг хэрцгийгээр хөнөөж, нэг өвчтөн хүнд шархадсан ноцтой хэрэг гарсан байна. Энэ хэрэгт сэжиглэн эмнэлгийн ажилтан эмэгтэйг саатуулсан гэж Ассошейтед Пресс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тулгуур эрхтний эмчилгээгээр дагнасан Оберлинхаус эмнэлэгт болсон хэрцгий аллага орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 28-ны 21:00 цаг орчимд болжээ. Амиа алдсан дөрвөн өвчтөний биен дээрээс ноцтой хүч хэрэглэсэн үйлдлийн ул мөр илэрсэн гэнэ. Амьд үдсэн нэг өвчтөний биеийн байдал тун хүнд байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Энэ хэргийг үйлдсэнд сэжиглэн 51 настай эмэгтэйг цагдаагийнхан саатуулсан бөгөөд тэрбээр тухайн эмнэлгийн ажилтан гэнэ. Саатуулагдсан этгээд гэмт үйлдлийнхээ сэдлийн талаар тайлбар хийгээгүй, нөхцөл байдлыг шалгаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин