Хуавэй компанийн орлого буурчээ

img

Хятадын Хуавэй компанийн орлого нэгдүгээр улиралд буурчээ. Тус компанийн гаргасан санхүүгийн тайланд тусгаснаар, 2021 оны эхний гурван сарын байдлаар Хуавэй компани 152.2 тэрбум юань буюу 23.46 тэрбум ам.долларын ашиг олсон байна. 

 

Ингэснээр 2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад Хуавэй компанийн орлого 16.5 хувиар буурчээ. Гэхдээ мөн энэ хугацаанд компанийн цэвэр ашиг 11.1 хувиар өссөн нь өнгөрсөн оны эхний улирлын дүнгээс 3.8-аар их байгаа гэнэ. 

 

Орлого буурсан нь Хуавэй компанийн нэг салбар болох Honor ухаалаг утас үйлдвэрлэгчийн борлуулалт 2020 оны 11 дүгээр сард буурсантай холбоотой аж. Тухайн үед энэ компани АНУ-ын хориг арга хэмжээний улмаас үнэт активаасаа салахаас аргагүй болсон байна. Эргэн сануулахад, 2019 онд Дональд Трампын захиргаа Хуавэй компанийг хар жагсаалтад оруулж, Америкийн технологи, тэр дундаа чип худалдан авахыг хязгаарласан юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ