БНХАУ: Хилс хэргээр 15 жил шоронд хоригдсон эрд 1.2 сая юань олгохоор болжээ
2021-04-30

Хятадын дээд шүүх хүн амины хэрэгт хислээр буруутгагдсан эрийн сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр болгож 1.2 сая юань (shuud.mn: монгол мөнгөөр 484.7 сая төгрөг) төлөхөөр болжээ. Энэ нь шүүхийн шийдвэрээр олгож буй хамгийн өндөр нөхөн төлбөр гэж Сaixinglobal мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хэнань мужийн У Чуньхун гэгч эр хүн амины хэрэгт буруутгагдан 15 жилийг шоронд өнгөрүүлжээ. Улмаар нотлох баримт байхгүйн улмаас түүнийг яллах тогтоолыг хүчингүй болгосны дараа Ардын дээд шүүхийн нөхөн төлбөрийн хороо шүүхээс тогтоосон 680 мянган юанийн нөхөн төлбөр дээр нэмж 520 мянган юанийн нөхөн төлбөр авах ёстой гэж шийдвэрлэсэн байна.

 

Энэ шийдвэр нь гуравдугаар сард Ардын дээд шүүхээс гаргасан журамтай холбоотой бөгөөд энэ журамд "хүний эрх чөлөө, амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдалд учирсан хохирол"-ын төлөө олгох нөхөн төлбөрийн 35 хувьтай тэнцэх мөнгөн дүнг сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр болгох, ноцтой тохиолдолд энэ хувийг 50 хувь хүртэл нэмэгдүүлэх тухай тусгажээ. Хүн амины хэргээр хилсээр шоронд ял эдэлсэн эрд ийнхүү нөхөн төлбөр олгох болсон нь дээрх шийдвэр дээр үндэслэн шийдсэн анхны тохиолдол гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
unen shuu
2021-05-06
zochin:
yag unen
2021-05-06
цаг хугацаа эрүүл мэнд гэр бүлийг мөнгөөр худалдан авч болдоггүй юм.
2021-05-04
zochin:
unen shuu
zochin:
yag unen
zochin:
15 jil amidralaaraa, bie, setgeleeree hohirood iim iimhen mongoor “shagnuulj bgaa “ ym biz dee hoorhii zailuul kkk
2021-05-02