Л.Гүндалай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүллээ
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ АН-ын дотоод сонгуулийн хороонд илэрхийллээ. Тэрбээр материалаа хүлээлгэн өгөхдөө "Нам дотроо өрсөлдөхөөсөө илүү МАН-ын нэр дэвшигчийг ялах нь чухал. Тиймээс хэнийг нэр дэвшүүлэхээ АН-ынхан сайн бодох хэрэгтэй. Хэрвээ би АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшвэл өрсөлдөгчөө цэвэр ялна гэсэн итгэл үнэмшилтэй байна" хэмээн мэдэгдлээ.
АН-ын дотоод сонгуулийн хороонд таван нэр дэвшигч бүртгүүллээ. Тэдний материалыг намын үндсэн дүрмийн хороо хянах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ