Эх орноосоо урвагчдыг шууд нэрлэ, Ерөнхий сайд аа
2021-05-03

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутаг руу вакцин тээвэрлэсэн цуваа хөдөлгөх арга хэмжээнд оролцох үеэрээ нэгэн ноцтой баримтын сэжүүрийг хэлээд орхив.

Тэрбээр “Улстөрчид та нар нэг ч вакцин авчирч чадахгүй, нэг ч вакцин үйлдвэрлэж чадахгүй. Нэмэр болохгүй бол гай битгий бол. Вакцин татан авалтад манай зарим улстөрчдийн хариуцлагагүй асуудал нөлөөлсөн.  Цар тахлын хажуугаар улстөржихгүйн тулд би асар их тэвчээр гаргаж байгаа. Би тэвчээд дуугүй яваад байдаг хүн биш. Шаардлагатай бол би тэр гишүүдийг зарлана. Иргэдийн амь настай холбоотой энэ үед албаар буруу мэдээлэл өгч, хариуцлагагүй асуудал зохион байгуулсан нь эх орноосоо урвасан үйлдэл шүү. Тиймээс улс төрийн нэр бүхий алиа салбадайнуудад хатуухан анхааруулъя. Цар тахлын нөхцөл байдал гайгүй болох үед хэлдэг газар нь хэлнэ” гэж анхааруулав.

Гэхдээ Ерөнхий сайд дутуудуулсан. Тэр алиа салбадайг нэрлэх ёстой байлаа. Эх орон даяараа улсаасаа урвагчийг мэдэж авах боломжийг Ерөнхий сайд олгосонгүй, үгээ залгиад өнгөрөөлөө. Цар тахлын үед вакцин татан авалтад санаатайгаар саад учруулсан УИХ-ын гишүүний нэрийг нь зарласан бол жинхэнэ хариуцлага болох байв. Харин дараа хэлнэ гэж өнгөрөөсөнийг мушгиж ойлговол шантааж болж харагдлаа.

 

 

Өндөр албан тушаал хашдаг хүмүүсийн үгээ залгидаг, асуудлыг хойшлуулдаг энэ байдал Монголд хариуцлагагүйн зудыг бий болгосон. Нэг хэсэг нь улс төрийн тохиролцоо, намын нөхөд гэж хариуцлагагүй үйлдлийг нь мэдсэн ч мэдээгүй мэт нүдэн балай өнгөрөөнө. Нөгөө хэсэг нь албан тушаал, ашиг хонжооны наймаа хийж худал хуурмагийг нь нууцалдаг. Ингэж хэлэх ёстой цагт нь хэлэхгүй, тооцох ёстой хариуцлагыг ярихгүй явсаар эх орноо худалдахаас наагуурх хулгайчдыг бий болгосон. Харин горыг нь жирийн иргэнээсээ эхлээд төрийн сайд хүртлээ амсаж буй. Сонгодог жишээг нь Ерөнхий сайд өчигдөр дурдаад өнгөрлөө.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнд хэцүү цагт үед эх орондоо тус биш ус болсон тэр төрийн түшээдийн нэрийг зарласан бол дараагийн Засгийн газрын тэргүүний өмнө тулгарах улс төрийн бохир асуудлыг таслан зогсоох ч байсан юм билүү. Гэвч тэр мөн л бусдын адил дараа гээд орхилоо. Дараа гэж хойшлуулсан асуудал мартагдаж, гэмт үйлдэл хийсэн хүн хариуцлага хүлээхгүй өнгөрдөг олон жишээг Ерөнхий сайд харж л байгаа. Төрийн өндөр албан тушаалтны эс үйлдэхүй өөрийнх нь ажлаас эхлээд улс орны эрх ашигт олон олон хор уршгийг бий болгосоор л байна. Харамсалтай нь хэн ч үүнийг засахыг хүсдэггүй, үгээ залгиж, хорлогчдод боломжийг олгосоор байдаг.

 

Тиймдээ ч дэлхий нийтээр цар тахлын эсрэг вакцины төлөө тэмцэлдэж байхад Монголын улстөрчид эх орон руугаа вакцин оруулахгүйн төлөө ажиллаж байна. Тэдний гэм хорыг хаацайлсаар ирсэн нь өнөөдрийн хор уршгийг бий болгосон. Хэрвээ Монголын төр хариуцлагын тогтолцоотой, алдаа гаргасан бүхэнд алдаа оноог нь ухамсарлуулдаг байсан бол энэ хүнд үед урвагчтай тулгарахгүй байлаа. Ерөнхий сайд нь улстөрчидтэй хэрүүл хийж, анхааруулга өгөх бус ажилдаа төвлөрөх байсан.

 

Монгол төрийн тэргүүнээс эхлээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гэм бурууг анхааруулж, сүрдүүлээд өнгөрдөг бус хариуцлага тооцож чаддаг чадамжтай байсан бол монголчууд огт өөр нийгэмд амьдарч байх байлаа.

 

Хаалгачаасаа эхлээд төрийн өндөр албан тушаалтан хүртлээ үүрэг хариуцлагаа ухамсарладаг, эрхээ ч нэр төртэйгээр эдэлдэг эрх тэгш нийгэмд амьдрах байв. Харамсалтай нь эрх тэгш нийгэмд амьдрах эрхийг маань хариуцлагагүйн зуд халхалчихлаа. Хамгийн гунигтай нь хэн ч үүнийг засахыг хүссэнгүй, залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч ялгаагүй үгээ залгиж, өөгшүүлээд өнгөрөөх бололтой. Таны, миний, бидний хүсдэг шударга, эрх тэгш нийгэм хариуцлагагүй үйлдлийг илчлэхээс, эх орноосоо урвагчийг нэрлэхээс эхэлнэ, Ерөнхий сайд аа! Бүхэл бүтэн улсын эрх ашиг, гурван сая иргэний эрүүл мэнд, амь насны эсрэг ажилласан хүний тухай сонсоод өнгөрмөөргүй байна, монголчууд.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Оюун -Эрдэнэд ийм аргыг Нямдорж зааж өгсөн нь илт байна даа.
2021-05-06
zochin:
Hamgiin muu n hytad.enethegiin korono oruulsan hun shuu.Deer n chadvargui Battsetseg avgai.Zandanshatariin hamsaatan iim uomnuud ulsiig alj bn.Zailtsgaagaarai.
2021-05-05
enhee:
100 жил ойн медаль тарааж УОК МОНГОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮРЭЛСҮХ ДЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦООЧ
2021-05-05
Зочин:
Вакцин зөв эсэхийг цаг хугацаа харуулна. Хамгиийн гол нь хөөрцөглөж болохгүй.
2021-05-04
Зочин:
Вакцин оруулж ирэхэд саад болж байгаа хүнээ шууд хэлж хариуцлага тооцохгүй байгаа нь НОЦТОЙ ГЭМТ ХЭРГИЙГ хаацайлж байгаа ТОМ ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ. Улмаар улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал!!!
2021-05-04
Зочин:
Эзэн гүй мэдээлэл шүүмж бичвэл арга хэмжээ авна гээд байгаа биз дээ
2021-05-04
Иргэн:
Хэлэх л хэрэгтэй санагдана
2021-05-04
Z:
Oorsdoo l bolj taarlaa
2021-05-04
Z:
Haha yag une hellee dee
2021-05-04
бөгс өвгайг ямар сайд гэдийн:
Энэ хүнд цаг үед ГХЯ муугаас муу ажиллаа. ГХ-ны түүхэн дэх хамгийн муу тэнэг сайд бол батцэцэг авгай. Логлойсон ац
2021-05-04
ХОНГОР НУТГААС ХҮН СОНГОЁ:
САЙД БАТЦЭЦЭГ НӨХӨР НЬ ГАНБАТ УЛСЫН НАЧИН БАЯНХОНГОРЫНХОН УЛСТӨРД ЧАДАХГҮЙ БАЙНА ЧАДВАР МУУ БАТТУЛГА ХЭСҮҮЛ ГАНБАА КАЗИНО ЗАНДАНХӨЗӨР АДЬЯАСҮРЭН БИДОН ШИГ ӨНХРҮҮШ ГАНБАА
2021-05-04
бөгс өвгайг ямар сайд гэдийн:
Энэ хүнд цаг үед ГХЯ муугаас муу ажиллаа. ГХ-ны түүхэн дэх хамгийн муу тэнэг сайд бол батцэцэг авгай. Логлойсон ац
zuv bodlogo zuv hegjil:
МАН-хан их заяагүй хүмүүс юмаа... Оросоос спутник вакцин олоод ирэх чадалтай аавын хүү ,охин алгаа...Гадаад хэргийн сайд нь боловсрол,хэл ус муутай ном зардаг хүүхэн дипломат шугмаар ганцхан сая вакцин оруулаад ирж чадахгүй хүлээлт үүсгээд 6 сар болж байнав Ийм Засгийн газар нэртэй байгууллага байхаар татан буугдаж огцорвол таарна...
2021-05-04
ХОНГОР НУТГААС ХҮН СОНГОЁ:
САЙД БАТЦЭЦЭГ НӨХӨР НЬ ГАНБАТ УЛСЫН НАЧИН БАЯНХОНГОРЫНХОН УЛСТӨРД ЧАДАХГҮЙ БАЙНА ЧАДВАР МУУ БАТТУЛГА ХЭСҮҮЛ ГАНБАА КАЗИНО ЗАНДАНХӨЗӨР АДЬЯАСҮРЭН БИДОН ШИГ ӨНХРҮҮШ ГАНБАА
Битгий СОЛИОР.
2021-05-04
Jonhuu Battulga shuu dee songuuliin show hiih geed muu novsh
2021-05-04
монгол:
Хүрэлбаатар сангийн сайд асан гэдгийг ард түмэн мэдэж байгаа! Оюука дийлэхгүй болохоор дэмжлэгэ хүсээд байна!!!
2021-05-04
зочин:
өөх биш булчирхай ч биш зүйл ярьж байхаар ийм хүмүүс ийм зүйл ярьсан бна гээд шууд хэлэх хэрэгтэй...
2021-05-03
ЗҮГЭЭР Л БОЛЬЧИХ:
МАН Ч ДЭЭ. ЖДҮ, НДСАНГ УНДАРМАА, ЭМЯ САРАНГЭЛ ГЭЭД Л ЯВЖ ӨГӨХ БИЗ. ИЙМ ЮМНУУД БАЙХАД ДАХИАД ХҮЧЭЭ НЭГТГЭЕ. ШИНЭЭР ГЭЭД БАЙХЫГ НЬ ЕР ОЙЛГОХГҮЙ ЮМ . ХҮЧЭЭ НЭГТГЭЖ БАЙГААД ХАЛДВАР ЭНХСАРАНГААС ЭХЭЛЛЭЭ ГГЭД Л АЛЬ ӨВӨЛ ХЭЛ АМ ГАРАА БИЗ ДЭЭ. ОДОО МАШ ОЛОН ХҮН ХАЛДВАР АВЧЛАА. ОЛОН ХҮН ӨӨД БОЛЧЛОО. ТА НАРТАЙ ХҮЧЭЭ НЭГТГЭМЭЭРГҮЙ БАЙНАА. БОЛЬЁ ОО.
2021-05-03
Зочин:
Вакцин саатуулсан жинхэнэ эхороноосоо урыасан урвагч бол оорийнх нь ах . Хурэлсух. Хурэлбаатар . Монхсайхан нар .учираас нэрийг нь хэлж чадахгуй байгаа. Хэлвэл ахдаа зодуулна.
2021-05-03
Z:
Haha yag une hellee dee
Зочин:
Урвагчаа яаж ч олж тогтоосын амандаа орсноо бурах юмаа. Аргагүй л ул долоож намын шоу хийж явсан нь илт мэдэгдэх юм. Ингэж төрийг удирдахгүй шүү Оюукаа. Миеэг пялдагдаад сууж байсныг нь бодохоор бөөлжис хүрмээр байна. Та 5 шударга гээд байсан нөхдүүд бүгд албан тушаалд очооп төрийг самрах шиг болж байна даа.
2021-05-03
хаву:
100 жилийн ойн илтгэлдээ Хятадыг муулж хараасан Хүрэлсүх буруутай юу? Энэнээс болж вакцины нийлүүлэлт зогссон гэж сэтгүүлч Жамьян гуай бичсэн бна лээ.
2021-05-03
Зочин:
Худлаа. Энэ хү сүг шигээ шааж бгаа. Хэзээ ч хэлэхгүй. Нэг их сүржин
2021-05-03
зочин:
Хүрэлбаатар худлаа гар.Дандаа нэр олох гэж худлаа ярьдаг. Вакцин хариуцдаг яам болоод л байсан хаана бна тэр яриад бөйсан вакцин нь. Хөөрхий энэ засгийнхан л нэг юм хятад вакцинаар голыг минь зогоолоо.
2021-05-03
Зочин:
Урвагчдыг шууд зарлаачээ! Айгаад байгаа юм уу, эсвэл худлаа хэн нэгнийг айлгаад байгаа юм уу? Хэрвээ зарлахгүй бол Та өөрөө нэг биш хүмүүсийн тоонд орно гэдгээ мэдэж байгаа биз дээ?
2021-05-03
Z:
Oorsdoo l bolj taarlaa
Зочин:
Уул нь ингэж уравсан хунээ шууд зарлах хэрэгтэй дээ
2021-05-03
mgl emegtei:
Manai turiinhun dooroosoo deesh hurtel arai l bish bn, ajild awahdaa hun chanar hznleg baidaliig n sudalj awmaar bn. Bas turiin ajiltan bolson bol buh nasaaraa boloh yostoi. Duriin tsunh barigch ireed muruuruu ajilaa hiij bg hymyysiig samrahgui bolgoh heregtei bn
2021-05-03
Хэлээ:
энэ хүмүүсийн нэрыг өөрөө нууна гэдэг гэмт хэрэг мэдсээр байж нууна гэдэг эсвэл худалаа
2021-05-03
Alban tushaaliin omno setguulchdiin hajuud Miyegiihee nud ruu harj bgaad l hutgalsan nohor shuu dee.
2021-05-03
ard:
сайд болчоод хэлж ч чадахгүй том том ярьсан дараан хэлнэ ч гэх шиг хүн айлгасан намхан бүдүүүн банд баыж болохгүй шүүү хамгииин том хулчгар
2021-05-03
Z:
Daranguilagchiin uner unertej ehelj bna uu daa. Iimerhuu eh oron yarisan Tsunh barigch nar tsar tahliig dalimduulj gants hunii datanguilal togrooh bii dee. Erh choloogoo baga bagaar aldaar baih shig. Huuli-n tsunh barigch bizdee ene bogie chini.
2021-05-03
Kkk:
Хамгаалаад бгаа юмуу
2021-05-03
АН руу хийж буй ээлжит гүтгэлэг үү? Овоо хүү юмуу гэсэн ёстой улаан коммунист хар хижиг бн shit, баримттай донгосоорй хүүүүүхэээээ
2021-05-03
Мэдсээр байж дарагдуулсан бол хуулийн хариуцлага хүлээлгэх байлгүй дээ.Тэр тусмаа үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахаар ийм зүйл дээр...
2021-05-03
ОЮУН-ЭРДЭНЭ ОЛОН ХҮН ХОХИРООСОН ГЭМТ ХЭРГИЙН ГЭРЧ. ХИЙСЭН ХЭРГЭЭР НЬ ДАРАМТАЛЖ ӨӨРТӨӨ АШИГТАЙ БАЙДАЛ ҮҮСГЭЖ БАЙНА.
2021-05-03
Хүрэл сүхдээ шаалгуулаад явж байхдаа таарсан амьтан
2021-05-03
Бас л ээлжит худал популизм ХҮК энэ 2 эзэнгүй сүр сүр худал мэдэгдэл хийхээс өөр юу чхийгүй 2 гэдгийг ард түмэн мэддэг болсон
2021-05-03
Irgen:
Oyunerdene gedeg hyn ard olnii umnu dandaa hudal yaridag hyn yu umdaa.urvagch gedeg ner zygeeer neg yaridag yg bish shyy.urvagchiig nuuna gedeg uuruu urvasantai adil.
2021-05-03
Дандаа л зарлана, илчлэнэ, мэдээлнэ гэж шаадаг гаршдээ
2021-05-03
Шударга үнэн:
Эх орноо самарч байгаа мэдрэлийн өвчтэй ойворгон сагсуу Хүрэлсүхийн дохиураар л ажил хийсэн болж байгаа өрөвдөлтэй амьтан. Юун Оюун-Эрдэний засгийн газар зүгээр л хаяг.
2021-05-03
Baagii:
Unenees aisan Eronhii saidiig shuud ogtsruulya
2021-05-03
Хүрэлсүх,Хүрэлбаатар нар.
2021-05-03
Зочин:
Вакцин оруулж ирэхэд саад болж байгаа хүнээ шууд хэлж хариуцлага тооцохгүй байгаа нь НОЦТОЙ ГЭМТ ХЭРГИЙГ хаацайлж байгаа ТОМ ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ. Улмаар улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал!!!
Хүрэлсүх,Хүрэлбаатар нар.
2021-05-03