Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр
2021-05-03

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1993 оны шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм. 

 

 

ЮНЕСКО-гоос энэ жил эл өдрийг “Мэдээ-нийтийн сайн сайхны төлөө” уриан дор энэхүү өдрийг тэмдэглэж, дараах гурван агуулгыг онцлон улс орнуудын төр засагт сануулж байна. Үүнд;

Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх алхмууд;

Цахим бизнесийн орчны нээлттэй, тунгалаг тогтолцоог сайжруулах;

Мэдээллийн боловсролыг сайжруулах замаар олон нийт сэтгүүл зүйг нийтийн сайн сайхны төлөө үйлчилдэг болохыг ухааран үнэлж, улмаар хамгаалдаг, шаарддаг болох нөхцөлийг хангах.

Энэ бол бүх улс орнуудад хамаарах хойшлуулашгүй уриа дуудлага гэжээ.

 

Уг өдрийг тохиолдуулан “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум өнөөдөр 10:00-12:00 цагт цахимаар явагдана.

Shuud.mn
Сонин хачин