Монгол Улсын нэг сая иргэн вакцины эхний тунд хамрагдлаа
2021-05-03

 

 

Монгол Улсын нэг сая иргэн вакцины эхний тунд хамрагдлаа. Ингэснээр зорилтот бүлэг буюу насанд хүрэгчдийн 50 хувь вакцины I тунд хамрагдаж байна. Өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд 39.352 иргэнийг “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулжээ.

 

Дархлаажуулалтын суурин 111 цэг, явуулын /автобус/ 24 цэгт 319 багийн 2406 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж I тунд 22.719, II тунд 16.633 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин