Г.Занданшатар: Монголын ард түмэн Энэтхэг улсыг Бурханы орон хэмээн хүндэтгэж ирсэн УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Хархорин суманд болно БНСУ-ын ЭСЯ-наас охины асуудалд онцгой анхаарахыг хүслээ Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хаслаа Монгол Цахиурын хөндийг байгуулах, коксжих нүүрсээ Энэтхэгт экспортлох санал тавилаа Консул Ц.Өнөрзаяа: Цаашид хохирогч охины асуудалд анхаарал хандуулж ажиллана ТББХ: Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолын төслийг дэмжлээ БНХАУ: Хятадын эсрэг аймшигт дайн дэгдээж байсан Япон Тайванийн талаар мэдэгдэх эрхгүй Шадар сайд С.Амарсайхан аймгийн Засаг дарга нарт үүрэг өглөө Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгийн нутгийн зарим хэсэгт зудын эрсдэл их байна
Төрийн банк ажлын байр дэмжих зээлийг хэвийн олгож байна 
2021-05-04 08:56

 

Арилжааны банкууд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 9146 зээлдэгчид 626.8 тэрбум төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг олгоод байгаа аж. Зээлийг банкууд өөрийн эх үүсвэрээс олгож байгаа бөгөөд банк бүрийн эх үүсвэр харилцан адилгүй юм.

 

Сүүлийн өдрүүдэд иргэдээс “Ажлын байрыг дэмжих зээл”-г олгохгүй байна гэсэн шүүмжлэл ирж байгаатай холбогдуулан Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугараас тодруулга авахад “Төрийн банк Ажлын байрыг дэмжих зээлийг хэвийн олгож байна. Манай банк дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2945 харилцагчийн 120.5 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Цаана нь 1540 зээлдэгчийн 138.6 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байгаа бөгөөд зарим зээлийн шийдвэр гарсан. Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл манай банканд 12,259 харилцагчийн 1.1 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн. Хэдий хөл хориотой байгаа ч Төрийн банк харилцагчдын зээлийн судалгааг хийж, шийдвэрлэн ажиллаж байна” гэв.

 

“Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хувьд иргэдийн дунд зөрүүтэй ойлголт яваад байгаа нь зарим зээлдэгчид тус зээлийг авч бизнесээ өргөжүүлэх зорилгоор үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах хүсэлт өгч байгаа юм. Гэтэл уг зээл нь КОВИД19 цар тахлаас шалтгаалж цалингаа тавьж чадахаа больсон, түрээсээ төлж чадахгүй байгаа, эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон бизнесүүдэд үйл ажиллагаагаа зогсоохгүй явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой зээл юм. Иймд зээл авах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд зээлийн зориулалтдаа тааруулж, зээл авах хүсэлтээ гаргахыг арилжааны банкууд болон Монголын банкны холбооноос уриалж байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин
зээлээ авсан газар нь ч цалингаа өгөхгүй байхаа. өөрсдөө л идэж ууж бараа таваараа өөртөө наах гэж байгаа байх. ЭЗЭН захирал гэдэг чинь бирд гэдэгээр тайлбар тольд орох болоод байна. САМАРЫГ хардаа. шуналтаад яаж ихээр гударч байна. нарийнтаад үхээсэй.
2021-05-04