Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст вирусийн эсрэг эмчилгээ шаардлагагүй
2021-05-04
Гэрэл зургийг ЭМЯ

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.04/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст эмчилгээний багц өгч байгаа юу?

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох:

 

-Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн эрсдэлтэй бүлэгт нь дархлаа  сайжруулах, вирусийн эсрэг бэлдмэлийг Өрхийн эрүүл мэндийн төвөөр нь дамжуулан олгож байгаа. Хэнд өгөхийг нь  Өрхийн эмч шийднэ. Хүн бүрд өгөхгүй. ДЭМБ болон ЭМЯ-ны эрдэмтдийн багаас өгч буй зөвлөмжөөр хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол вирусийн эсрэг эмчилгээ шаардлагагүй. Шаардлагатай хэрэгцээтэй хүмүүсийн үнэлгээг Өрхийн эрүүл мэндийн төв хариуцна. Түүнээс биш хүн бүрд олгогдохгүй. 

 

Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс Витамин С,D, шингэн зүй сайн ууж, ердийн дэглэмээр явахад 10-14 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой. Гэхдээ явцын хяналтыг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хянах нь зүйтэй юм. Гэхдээ эхэндээ хөнгөн байж байгаад аажимдаа хүндрэх асуудал гарч байгаа

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин 966:
Хенген хундийг яаж мэдээд яаж эмчилээд эмчилгээний багц халууны шил егч байгаа гэсэн худлаа болж буруу гвраар оров бололтой
2021-05-04
ямар ч мэдлэггүй хүн дарга хийгээд сууж байгаад харамсаж байна витамин С Д уугаад хүндэрч байхад ийм юм хэлээд хүндрүүлж байгаа энэ хүмүүст хариуцлага тооцож огцруулах хэрэгтэй шинж тэмдэгийн эмчилгээ хийгээгүйгээс хүмүүс нас барж байна
2021-05-04