ЭЕШ-т шалгуулагч сонгосон хичээлээ хасах болон солих боломжгүй
2021-05-05
Гэрэл зургийг архиваас

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл 2021 оны 05-р сарын 05 өнөөдөр 18:00 цагт дуусна.  Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй. Уг заасан хугацаанд шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч шалгалт өгөх хичээл нэмэх боломжтой. Сонгосон хичээлээ хасах болон солих боломжгүй. Иймд бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлөн бүртгэлээ баталгаажуулна уу.

 

Шалгуулагч бүртгэлээ баталгаажуулахын тулд өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч хичээл сонголтоо хийж, төлбөрөө онлайнаар төлнө. Төлбөр төлснөөс хойш 5 минут хүлээгээд дахин "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч "Бүртгэлийн хуудас" гэсэн хэсэгт дарахад таны сонгосон хичээл гарч ирэх болно. Та энэ оны төгсөгч бол бүртгэлийн хуудсаа "хэвлэх" хэсэгт дарж хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул "хэвлэх" хэсэгт дарж шууд хэвлэн авна.  

Shuud.mn
Сонин хачин