ВИДЕО: АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын Хууль эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:
-АН СЕХ-нд мэдэгдэл хүргүүлж байна. АН-ыг удирдаж байгаа хүн нь С.Эрдэнэ гэж АН-ын Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байгаа. АН тамганы дардсаны дугаарыг өөрчилсөн байгаа. Ингэхдээ УБЕГ-т дардсаны дугаараа өөрчлөөд тамга авсан. Энэ асуудлаар нэр бүхий хүмүүс Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Захиргааны хэргийн шүүхээс шүүхийн шийдвэр гараагүй. Тухайн дардас хүчин төгөлдөр үйлчилж байгаа. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Хууль бус үйл ажиллагаа явуулсан шүүгч нарт сахилгын шийтгэл авахуулсан.
Хуульд заасан хугацаагаар тодорхой зайлшгүй зүйл байгаа гэсэн учир өнөөдөр бид засан сайжруулаад аудитын газарт хүргүүлсэн байгаа. АН-ыг батлах гэсэн явуургүй үйл ажиллагаанд автахгүйгээр нэгдсэн байр суурьтай сонгуульд оролцоно.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-Сүүлийн үед хөрөнгө оруулагчийг хөөж явуулъя, цаасан мөнгийг хураая гэж байна. Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын мэдээлэл дээр социалзмын үзэл санаа цухалзаж байна. АН хуулийн дээгүүр дураараа алхахыг өөгшүүлдэггүй нам. Хүч түрсэнээр хуулийн дээгүүр гишгэхгүй. АН үнэт зарчим дээрээ тууштай байна. Өнөөдөр социализмыг магтан дуулдаг, дарга тойрч асуудлыг шийддэг хэлбэр рүү явах гэж байна. АН энэ асуудалтай тууштай тэмцэнэ гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ