"Эрдэнэт" үйлдвэр айл өрх, ААН-ийн хэрэглээний зардалд 404 тэрбум төгрөг төлжээ
2021-05-06

Засгийн газраас цар тахлын үед айл өрх, аж ахунйн нэгжүүдийн ус дулаан, цахилгааны төлбөрийг энэ оны 7 дугаар сарын 1 хүртэл тэглэх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж,  шаардлагатай санхүүгийн эх үүсвэр болох 650 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүргийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өгсөн.

 

 

Тэгвэл Эрдэнэт үйлдвэр одоогийн байдлаар нийт санхүүжилтийн 62 хувь буюу 404 тэрбум төгрөгийг төлөөд байна. Сангийн яамтай хамтран гаргасан хуваарийн дагуу энэ долоо хоногийн сүүлээр дахин 60 тэрбум нэмж төгрөг төвлөрүүлснээр нийт 71 хувь нь бүрдэх юм.  

 

Тус үйлдвэрийнхэн иргэд, аж ахуйн нэгжийн  цахилгаан усны төлбөрийг хариуцахын зэрэгцээ улс орон нутгийн төсөвт 220 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Энхтунгалаг:
Маш зөв алхам болсон шүү
2021-05-07
Энхтунгалаг:
Маш зөв алхам болсон шүү
2021-05-07