Олимпийн эрхийн тэмцээнд таван тамирчин өрсөлдөж байна
2021-05-06

“Токио-2020” олимпийн наадмын чөлөөт бөхийн хамгийн сүүлчийн эрхийн тэмцээн өнөөдөр Болгарын Софи хотноо эхэлж байна.

 

 

Энэхүү олимпийн эрх олгох дэлхийн сүүлчийн тэмцээнд оролцохоор манай 5 бөх, 3 дасгалжуулагчийн хамт Болгарт очсон бөгөөд өнөөдөр эрчүүд барилдана. Өнөөдөр тэмцээний 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 74 кг-д 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол улсын гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-д ОУХМ Ч.Алтангэрэл, эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Х.Болортуяа нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө.

Shuud.mn
Сонин хачин