ШУУД: Гашуунсухайтын төмөр зам ирэх жилийн долдугаар сард ашиглалтад орно
2021-05-07

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцаж байна.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

 

-Нүүрс угаах үйлдвэр байгуулна. Мөн Засгийн газрын тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг түшиглүүлэн зэс баяжуулах үйлдвэрийг байгуулахаар болж байгаа юм. Уурхайчид та бүхэн минь зөвхөн нөхөн олборлолтод анхаарал хандуулдаг байсан бол өнөөдрөөс баяжуулах, нэмүү өртөг шингээхэд анхаарлаа хандуулдаг болох юм.

 

Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замын ажилтай танилцлаа. Гашуунсухайтын төмөр зам ирэх жилийн долдугаар сард ашиглалтад орно. Зүүнбаянгийн төмөр зам дараа нь ашиглалтад орох юм. Уурхайчид та бүхний нуруун дээр Монголын эдийн засаг тогтож байгаа.  Амаргүй цаг үед ажиллаж амьдарч байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
За за ингээд л том баагаад эхэлдэг бацаан байгөөм даа энэ хүүхэд. Удахгүй том хальтарч унаад их л өвдөнө дөө. Унагаах талаар нам дотроо хуйвалдаан эхэлснийг мэдээгүй л баагаад яваан болов уу зайлуул.
2021-05-07
Zaa yamai daa.
2021-05-07