Тээврийн хэрэгслүүд 06:00-22:00 цагийн хооронд зорчино
2021-05-07

 

 УОК-оос  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох уу?

 

Засгийн газрын хэвлэл мэдээллийн  газрын дарга Ц.Ганзориг: 

 

-Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Улаанбаатар хотод нийтийн тээврийн хөдөлгөөн болон зорчигч тээврийн хөдөлгөөнийг зохицуулах захирамж гарсан. Жишээ нь  06:00-22:00 цагаас бусад цагт хөл хөдөлгөөнийг хязгаарлана. ААН-үүд 06:00-22:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно. 

 

Нийтийн тээвэрт тодорхой зохицуулалт хийхээр захирамжийн төсөлд туссан байна. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн Засаг дарга нар болон шат шатны Онцгой комиссын дарга нар орон нутагтаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг хийнэ. 

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин