ДЭМБ-аас БНХАУ-ын Синофарм-Веросэлл вакциныг бүртгэлээ
2021-05-08

ДЭМБ-аас БНХАУ-ын Синофарм-Веросэлл вакциныг “Яаралтай журмаар хэрэглэх жагсаалт”-д бүртгэсэн байна. Энэ талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг цахим хуудастаа жиргэжээ. Тэрбээр:

 

"Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага БНХАУ-ын Синофарм-Веросэлл вакцин (бидний хэрэглэж буй)-ыг “Яаралтай журмаар хэрэглэх жагсаалт”-д бүртгэснээр тус вакцин ДЭМБ-ын аюулгүй байдал, үр нөлөө, чанарын баталгаажуулалтыг авсан 6 дахь вакцин боллоо.

 

ДЭМБ-ын Дархлаажуулалтын шинжээчдийн зөвлөх бүлэг уг вакциныг 18 наснаас дээш бүх насныханд тарих зөвлөмжийг гаргалаа.

 

Ковид-19 цар тахлын эсрэг бүх вакцин энэхүү хязгаарлагдмал зөвшөөрлийн дагуу хийгдэж байгаа бөгөөд одооноос Веросэлл вакцин “Ковакс” хөтөлбөрт хамрагдаж, дэлхийн бүхий л улсуудад хэрэглэгдэнэ."  гэсэн байна. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Батцэцэгээ чамаас түрүүлээд би наад мэдээг чинь ФБ дээрээ тавьсан шүү! Мэдээллээс хоцроод байна даа.
2021-05-08
Манайд тарьсан:
Бөөжин
2021-05-08
Zochin:
Hudal medeelel tawihaa boli bas zurag tawichihjee, yagaad ingeed ichij zovohguigeer hudal medeelel tawiad bdgin be
2021-05-08
Ямар verocell нь вэ.
2021-05-08
Манайд тарьсан:
Бөөжин