Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв
2021-05-08

Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Нэр дэвшигчид үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу 5 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна.

Эх сурвалж: СЕХ

Shuud.mn
Сонин хачин