И.К.Азизов: Бид Ялалтын баярыг үүрдийн үүрд тэмдэглэх болно
2021-05-09

Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ.

 

Эрхэм найз нар аа!

Эрхэм хүндэт Монгол, Орос ахмад дайчид аа!

Та бүхэнд Аугаа их Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэхүү гэгээн баяр нь хүн бүрийн хувь заяатай холбоотой билээ.

 

Бүгд Найрамдах Монгол Ард Улс дайны эхний өдрүүдээс эхлэн Зөвлөлт Холбоот Улсын түрэмгийлэгчийн эсрэг тэмцэлд бүх талын туслалцааг үзүүлж, дайчин нөхөрлөл нь манай хоёр ард түмнийн найрамдлын харилцаа холбоог улам бүр бэхжүүлсэн билээ.

 

Чөлөөлөгч дайчид болон арын албаны ажилчдын өмнө бөхийн ёсолъё.

 

Дайны талбараас буцаж ирээгүй, дайснаа ялахын төлөө алтан амиа золиосолсон хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсая. Бид Ялалтын баярыг үүрдийн үүрд тэмдэглэх болно.

 

Цар тахал зэрэг аливаа бэрхшээл нь бидэнд саад болж чадахгүй. Бид дахин нүүр нүүрээ тулан, эсвэл онлайн хэлбэрээр цуглан, «Үхэшгүй мөнхийн хороо»-ны эгнээнд жагсан алхах болно.

 

Эрхэм хүндэт ахмад дайчид аа. Монголын болон Оросын ард иргэд ээ. Та бүхэнд баярын мэндийг дэвшүүлж, энх тайван, амар амгаланг хүсэн ерөөе.

 

Ялалтын баярын мэнд хүргэе!

Shuud.mn
Сонин хачин
Юм мэдэхгүй, ойлгохгүй, түүхээ мэдэхгшй тэнэг хүмүүс их болжээ хөөрхийс.
2021-05-10
Тэгсэн бол дэлхийн хүн амын тал нь устаж, бид Японы бактериологийн зэвсгийн туршилт болон дуусч чи ингээд бичиж суух нь битгий хэл төрөх ч үгүй байх блаа. Фашист үзэлтэй нэг муу бөөс юмуу хаашаа юм муу нус байж
2021-05-10
Оросууд Германд эзлэгдсэн байсан бол илүү бага хүн Сталины геноцидод үхэж, улс орон нь өдийд илүү хөгжилтэй болсон байх байсан даа.
2021-05-09
Тэгсэн бол дэлхийн хүн амын тал нь устаж, бид Японы бактериологийн зэвсгийн туршилт болон дуусч чи ингээд бичиж суух нь битгий хэл төрөх ч үгүй байх блаа. Фашист үзэлтэй нэг муу бөөс юмуу хаашаа юм муу нус байж