Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагуудын хууль бус үйлдлүүд
2021-05-10

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар тус газрын мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр дараах мэдээллийг өглөө.

 

 

1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрын удирдлагууд ажлын цагаар удаа дараа албаны машинаар зугаалж, архидалт зохион байгуулсан. ХБХХЕГ-ын дэд дарга Д.Ганболд, Тамгын газрын дарга Б.Хурцэцэг, БХГ-ын дарга У.Сосорбарам, ХШҮГ-ын дарга Л.Батмөнх, Сэргээн засах, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дарга С.Баярбат, Сэргээн засах, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Протез, ортопедийн үйлдвэрийн дарга Ц.Жамбалвандан, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  сэргээн засах, хөгжлийн төвийн дарга Р.Галбадрах нар 2020 оны 05 дугаар сарын, 1 болон 15-нд албаны машинаар зугаалж, архидан согтуурчээ.

 

2. Тус газрынхан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамааралгүй байгууллагуудад санхүүжилт олгож, ХБИ-ийг ажилтай, орлоготой болох боломжийг хулгайлсан. 2019 онд нэг ажлын байрыг таван сая төгрөгөөр тооцож, 16 ТББ-д 320 төгрөг олгосон байна. 2020 онд 15 ТББ-д 20 сая төгрөг өгсөн байна. ХБИ-ийн 120 гаруй ажлын байр бий болгох боломжтой санхүүжилтийг хамааралгүй ТББ-уудад олгожээ.

 

4.2019 оны 06 дугаар сард хөгжлийн бэрхшээлтэй залуусын дунд мэдээлэл технологийн чиглэлийн уралдаан зохион байгуулсан байна. Тус тэмцээнд түрүүлсэн хүнд IT Zone компьютерийн их дэлгүүрээс өнгөт принтер, нотевүүкийг өгсөн байна. Харин тухайн хүний шагналыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрын тамгын газрын дарга Б.Хурцэцэг өгөөгүй, хувьдаа завшсан байна.

 

5. Тэргэнцэртэй хүн суух боломжтой 2015 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2019 онд оруулж ирсэн машиныг 150 сая төгрөгөөр авсан байна. Барилга, угсралт, засварын үйлчилгээ эрхэлдэг байгууллагаас уг машиныг хэт өндөр үнээр авч, төсвийн мөнгийг үр ашиггүй зарсан байна. Мөн соната-8 машиныг 100 сая төгрөгөөр авчээ. Монголд энэ машин 100 сая төгрөгийн үнэ хүрэх үү?

 

6. Нэг ширхэг халуун хэмжигчийг 500 мянган төгрөгөөр худалдан авсан.

 

7.  35 568 000 төгрөгөөр вэб сайт хийлгэсэн. Харааны бэрхшээлтэй иргэд мэдээлэл авах боломжоор хангахын тулд ийм өндөр үнээр сайт хийлгэсэн гэх боловч тухайн сайтаас харааны бэрхшээлтэй иргэд мэдээлэл авч чадахгүй байгаа аж.

 

Иргэн М.Чулуун-Эрдэнэ энэ баримтуудыг дэлгэж, ХНХ-ын сайд А.Ариунзаяад хандаж байна. Тэрбээр хариуцлагагүй, төсвийн хөрөнгийг шамшигдуулсан албан тушаалтнуудыг чөлөөлж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагыг хүргүүлж байна. Монгол Улсад 108 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Тухайн хүмүүс ажлын байргүй, орлогогүй, нийгэмшиж чадахгүй байгаа нь хариуцсан төрийн байгууллагын энэ мэт явуургүй үйлдэлтэй шууд холбоотой юм.

 

Иргэн М.Чулуун-Эрдэнийн тавьсан энэ асуудлаас үүдэн ХНХ-сайдын тушаалаар 04 дүгээр сарын нэгэнд ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсэг өргөдөл гомдлыг шалгаж, зарим асуудалд хуулийн арга хэмжээ авах шаардлагатайг тогтоожээ. Тухайлбал, нэг ширхэг халуун хэмжигчийг 500 мянган төгрөгөөр худалдан авсан нь тогтоогдсон байна. Тиймээс зөрүү мөнгөнд акт тавьж, холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авахаар болжээ. Мөн соната автомашин худалдан авсан байдалд санхүүгийн аудит оруулж буй аж.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Ёстой зугаацаад тансаглаад явдаг гарууд даа энд ажилладаг хүмүүс ХБИ ийн боломжийг хулгайлсан энэ мэт удирдлагуудыг зайлуулаач дотор нь байгаа мэдэж байна
2021-05-10