АН: Гурван хувийн зээл зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна
2021-05-10

 

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбай дээр 6 дахь өдрөө өлсгөлөн зарлаад байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд талбай дээр бүлгийн хурлаа хийсэн байна. Энэ талаар УИХ дахь бүлгийн дарга Д.Ганбат нар мэдээлэл хийлээ. Тэрбээр: 

 

-Ковидын нөхцөл байдалтай уялдуулан улсын төсвийг дураар зарцуулж, Монголын ард түмэн эрүүл мэндгүй, Монгол улс эдийн засаггүй, хуулийг дээдлэхгүй болсон байна. Үүнтэй эвлэрэхгүй гэдэг дээр АН-ын бүлэг санал нэгдлээ. Ковидоор 170 хүн нас барж, 45 мянган хүн халдвар авсан байна. УИХ дахь АН-ын бүлэг  Засгийн газрыг хуулийн дагуу ажиллах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Өнөөдөр АН-ын гишүүд 6 өдөр, таван шөнө доороо дэвсэх эсгийгүй байлаа.

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

 

-УИХ дахь АН-ын бүлэг халдвараар нас барсан 170 мянган хүний ар гэрт эмгэнэл илэрхийлж байна. Өнөөдөр Монгол Улс 10 хүн тутамд нас барсан хүнийхээ тоогоор тэргүүлж байгаа. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УОК-ын буруу үйл ажиллагаатай холбоотой. Ард иргэдэд айдас төрүүлснээр эрх баригч хүчин бүх сонгуулиудад ялсан. Томилогдсоноосоо хойш Ерөнхий сайд чуулган дээр мэдээлэл хийсэнгүй. Ковидоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд төсөвлөсөн төсөв үр дүнгүй зарцуулагдсан байна. Долдугаар сарын нэгнээс байдал хүндэрнэ. Татварын орлого бүрдэхгүй, НДШ нэмнэ. Татварыг үр ашигтай зарцуулахыг АН-ын бүлэг шаардаж байгаа. Гурван хувийн зээл зорилтот бүлэгтээ хүрэхгүй, эрүүл мэндийн ажилтнууд цаашид ажиллах нөхцөлгүй боллоо. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
betond yarih yum n ch oldohgui bga bolltoi erguutej guitslee,odoo ene hed gishuuneesee chuluulugdchihuuchee hiih ajilgui herggui humuus tusviin mungu tsulmuud syyj baih y
2021-05-11
Битон:
Битон Ганбат пид-он Ганбаа болов оо, гэхдээ энэ нөхөр УИХ-ын гишүүн болцон л байгаа юм даа ккк...овоо эрээ
2021-05-10
Зочин:
170.0 мянган хүн нас барсан гэж юу гэсэн үг юм бол.
2021-05-10
адилхан новшнууд байж. Хэн хэнийгээ гэхэв ард иргэдийг одоо л нэг боддог болсон юмуу
2021-05-10
Hutsaa ta nar. AN-n heruulee bitgii ard tumend tohoh geed bai
2021-05-10
Зочин:
АН байгаа умууууууууууууу
2021-05-10