Энэтхэг: Дахин дөрвөн мужид хатуу хөл хорио тогтоожээ
2021-05-10

Энэтхэгт коронавирусийн халдвар эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Тамил Наду, Ражастан, Пондичери, Карнатака гэсэн дөрвөн мужид хатуу хөл хорио тогтоохоор болжээ. "Таймс оф Индиа" сонины мэдээлснээр, дээрх мужуудад тавдугаар сарын 24-ний өдрийг хүртэл хатуу хөл хорио үйлчлэх юм байна. 

 

Түүнчлэн, Дели, Уттар-Прадегн, Харьяна мужуудын нутаг дэвсгэрт тогтоосон хатуу хөл хориог тавдугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгажээ. Харин Уттаракханд мужид тавдугаар сарын 11-18-ны хооронд хөл хориох цаг тогтоосон бол Керала мужид ес хоногийн хугацаанд хөл хорих цаг үйлчлэх юм байна. 

 

Энэтхэгт коронавирусийн халдварын дэгдэлт улам нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт гэхэд л 366 161 тохиолдол шинээр илэрчээ. Харин хоногт нас барсан хүний тоо 3754 болон нэмэгдсэн байна. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш нийт 22 662 575 халдварын тохиолдол бүртгэгдсэн бол үүнээс 246166 хүн халдварын хүндрэлийн улмаас нас баржээ. Өнөөдрийн байдлаар 3 745 237 хүн коронавирусийн халдвар гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
h:
хужааруун бүх вирусын буцаааж өг
2021-05-10