Японд химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ
2021-05-11


Японы Фукушима мужийн Иваки хотод байх химийн үйлдвэрт дэлбэрэлт болсон талаар NHK телевиз мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас дөрвөн хүн бэртэж гэмтсэн байна. Тэднийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал ямар байгаа талаарх мэдээлэл гараагүй байна. Химийн үйлдвэрт болсон дэлбэрэлтийн дараа гал гарч, одоо хэргийн газарт гал сөнөөгчид болон цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа гэнэ.

 

Дэлбэрэлт болсон химийн үйлдвэр нь Sakai Chemical Industry компанид хамаардаг, энэ үйлдвэрт гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулсан цайрын нунтаг үйлдвэрлэдэг аж. Японы цагдаагийн газрын мэдээлснээр, тухайн үйлдвэрт хортой бодис боловсруулж байсан талаарх мэдээлэл байхгүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин