ШУУД: Ажлын байрыг дэмжих зээл бол халамж, тэтгэмж биш
2021-05-11

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног тохиож байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд ажлаа танилцуулсан. Харин өнөөдөр бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж байна.

 

Засгийн газар вакцинжуулалт хийж, бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон

Гэрэл зургуудыг MPA.mn

Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ:

 

-Засгийн газрын 100 хоногт эхний ээлжинд вакцинжуулалт хийж, бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон. Мөн ажлын байрыг хадгалах үүднээс аж ахуйн нэгжээ дэмжиж, 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Бид вакцинжуулалтаараа Азидаа эхний 10 улсад явж байна хэмээв. 

 

Найман долоо хоногийн хугацаанд 1.1 их наяд төгрөгийн зээл гарсан

 

 

Сангийн сайд Б.Жавхлан:

 

-Цар тахлыг даван туулна гэдэгт итгэлтэй байдаг. Үе үеийн Засгийн газрын бүх сайн зүйлийг бид үргэлжлүүлэн хийх болно. Цар тахлын дараах эдийн засгийн төлөв нээлттэй байх 100 төсөл арга хэмжээний талаар та бүхэнтэй ярилцаж байгаа. Өнгөрсөн онд хүнд үеийг давах гэж төсөв дээр их ачаалал авч явж байгаа. Эдийн засгаа бид яаж тогтоох, сэргээх вэ гэдгийг хэлэлцэнэ. 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн хүрээнд 56 арга хэмжээг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ажлын байрыг дэмжих зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Найман долоо хоногийн хугацаанд 1.1 их наяд төгрөгийн зээл гарсан. Ажлын байрыг дэмжих хүрээнд 673 тэрбум төгрөгийн зээл гарлаа. Гэхдээ энэ бол халамж, тэтгэвэр тэтгэмж биш. Аж ахуйн нэгжүүдэд хүнд үеийг давахад тусалж байгаа хэлбэр. 

 

Засгийн газрын хуралдаанаар цар тахлын дараах эдийн засгийг яаж харж байна вэ гэдэг чиглэлээр 100 төсөл арга хэмжээг хэлэлцсэн. Эдийн засгийг дэмжих 50, монгол хүний чадамжийг хэрэг дээшлүүлэх 25, төрийн чадамжийг дээшлүүлэх 25 арга хэмжээг энэ хүрээнд төлөвлөсөн. 

 

МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин:

 

-Бид эдийн засгаа сэргээхэд талаар судалгааг гардуулж өгье. Өнөөдөр Нийгмийн даатгалын шимтгэлийн хууль, бусад хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. 

 

Дараагаар нь бизнес эрхлэгчид саналаа хэлсэн юм. Тэд "Засгийн газар 100 хоногт зөвхөн ажлаа тайлагнаад зогсохгүй дараагийн 100 хоногтоо бас тайлах хэрэгтэй. Ингэвэл Монгол Улс цөөн хүн амтай улс учир маш хурдан хөгжих боломж байгаа" гэдгийг бизнесмэнүүд хэлж байлаа. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин