COVID-19: Филиппинд Энэтхэг штамм илэрчээ
2021-05-11

Филиппинд давхар мутацитай коронавирусийн Энэтхэг штаммын хоёр тохиолдол илэрчээ. Энэ нь Филиппинд энэ төрлийн штамм илэрсэн анхны тохиолдол гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлснийг РИА Новости дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оман болон Арабын Нэгдсэн Эмират Улсаас эргэн ирсэн 37 болон 38 настай хоёр эрэгтэйгээс вирусийн энэ төрлийн хувилбар илэрчээ. Халдвар авсан хүмүүсийг тусгаарлалтад оруулсан байна. Филиппиний эрх баригчид шинэ штаммын халдварыг нэвтрүүлэхгүйн тулд Энэтхэгээс ирэх зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байв.

 

Энд дуулгахад, цар тахал дэгдсэнээс хойш Филиппинд коронавирусийн халдварын тохиолдол 1,1 сая гаруй бүртгэгдсэнээс 18472 хүн нас барсан байна. 

Эргэн сануулахад, гуравдугаар сарын сүүлээр Энэтхэгийн Эрүүл мэндийн яам давхар мутаци бүхий коронавирусийн хувилбар илрүүлсэн талаар мэдэгдэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин