Колумби: Ядууст дээд боловсролыг үнэ төлбөргүй олгодог болно
2021-05-12

Хүн амын ядуу давхаргын иргэдийг дээд боловсрол эзэмшихэд төлбөр авдаг журмыг цуцална гэж Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке мэдэгджээ. 

 

"2021 оны хичээлийн хоёрдугаар улирлаас эхлэн 1, 2, 3 дугаар давхаргын (shuud.mn: энэ ангилалд амжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрх гэр багтана) хүмүүст их дээд сургууль, төрийн техник, технологийн байгууллагуудад үнэ төлбөргүй боловсрол эзэмших боломж олгоно" хэмээн Иван Дуке мэдэгдсэн байна.

 

Энэ шийдвэр нь тус улсын иргэдийн шүүмжлэл, эсэргүүцлийн жагсаалыг намжаах нэг арга гэж шинжээчид үзэж байна. Колумбид дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн татварын шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж, Кали, Богота, Медельина болон бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал болон өрнөсөн юм.

 

Ийнхүү эмх замбараагүй байдал дэгдсэний улмаас 1000 гаруй хүн гэмтэж, 42 хүн амиа алджээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, Колумбийн Үндэсний эсэргүүцлийн хороог бүрдүүлэгч олон нийтийн нэгдэл, үйлдвэрчний эвлэлүүдийн тэргүүнүүд тавдугаар сарын 10-ны өдөр Ерөнхийлөгч Дукетэй уулзан, асуудлыг хэлэлцсэн ч зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас тавдугаар сарын 12-ны өдөр дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин