Буриадад сурагчдын хонхны баярын өдөр согтууруулах ундаа худалдахыг хориглоно
2021-05-12

Буриадын нийслэл Улаан-Үд хотод тавдугаар сарын 22-ны өдөр тохиох дунд сургуулиудын "Сүүлчийн хонхны баяр" болон зургадугаар сарын нэгэнд тохиох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр согтууруулах ундааны жижиглэн худалдааг хориглоно гэж Байкал дейли мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Буриадын хуулийн дагуу 21:00 цагаас 09:00 цагийн хооронд болон хонхны баяр, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Сур харваа, Хотын өдөр, Эрдмийн өдрөөр согтууруулах ундааны жижиглэн худалдааг хориглодог аж. Харин нийтийн хоолны үйлчилгээний байгууллагууд согтууруулах ундаагаар үйлчлэхийг зөвшөөрдөг юм байна.

 

Хуулийн заалт зөрчвөл албан тушаалтанд 20-40 мянган рублийн торгууль оноож, согтууруулах ундаа болон бусад зүйлсийг хураан авах, хуулийн этгээдийг 100-300 мянган рублиэр торгож архи согтууруулах ундааг хураах заалттай аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин