Газын зурвас: Хүмүүс олноор үрэгдэж, цэргүүд довтолж эхлэв
2021-05-14

Энэ долоо хоногт Израиль, Палестины сөргөлдөөн дахин хурцдаж, талууд харилцан пуужингийн довтолгоо хийж, олон хүний амь үрэгдэн, хот  тосгод сүйрч байсан юм. Хоёр тал аль аль нь албан бус байдлаар байлдааны бэлэн байдалд шилжиж, Израилийн арми хуурай замын цэргийн ажиллагаа явуулахад бэлтгэн, Газын зурвас руу довтлоход гагцхүү тушаал хүлээж байгаа талаарх мэдээлэл тавдугаар сарын 13-нд гарч байлаа. 

Ийнхүү нөхцөл байдал нэн хүндэрч, хоёр тал дайны байдалд шилжсэн бөгөөд яг одоо Израилийн агаарын болон хуурай замын цэргүүд Газын зурвас руу довтолж байгаа талаар ТАСС мэдээллээ. Палестины ХАМАС бүлэглэлд хамаарах зэвсгийн агуулахууд дээр цохилт өгсөн гэж Израилийн арми мэдээлсэн байна. 

 

"Өнөөдөр армийн сөнөөгч онгоц ХАМАС болон "Исламын жихад" бүлэглэлүүдэд хамаарах зэвсэг хадгалж байсан хэд хэдэн барилга дээрээс цохилт өглөө" хэмээн Израилийн армийн мэдэгдэлд өгүүлжээ. Түүнчлэн устгагдсан нэг агуулах нь тэнгисийн цэргийн хэлтсийн нэгэн алба хаагчийн байранд байсан гэдгийг онцолсон байна.

 

Израилийн арми түүнчлэн танк эсэргүүцэх пуужингаар зэвсэглэгдсэн хоёр отрядад цохилт өгчээ. Ингэснээр өнгөрсөн хоногт танк эсэргүүцэгч долоон отряд руу халдсан байна. Энэ явдлаас хэд хоногийн өмнө ХАМАС бүлэглэл "хуурай замын цэргийн ажиллагаа явуулах нь Израилийн армиас амиа алдах, олзлогдох хүмүүсийн тоог нэмнэ" хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Аажмаар дайн болон хувирч буй энэ сөргөлдөөнд Израиль бэлтгэн нийтдээ 14 мянган бэлтгэл цэргийг дайчилсан байна.

 

Амиа алдсан палестинчуудын дунд 28 хүүхэд байжээ

Ийнхүү тав дахь өдрөө үргэлжилж буй сөргөлдөөний улмаас аль аль тал хохирол амсаж байгаа ч Палестины хохирол харьцангуй их байгаа юм. Газын зурваст гурав хоногийн туршид өгсөн Израилийнх цохилтын улмаас амиа алдсан палестинчуудын тоо 109-д хүрч, 600 гаруй хүн шархадсан талаар Палестины Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

 

"Баасан гарагийн 0:10 цагийн байдлаар 109 хүн амиа алдсаны дотор 28 хүүхэд, 15 эмэгтэй байна" хэмээн Палестины Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. Харин шархадсан хүмүүсийн тоо 621 болжээ. 

 

 

Хүмүүс орон гэрээ орхин дүрвэж эхлэв

Израильтай хил залгаа газын зурвасын суурингуудын оршин суугчид Израилийн армийн цэргүүд довтлохоос эмээж орон гэрээ орхин зугатаж байгаа талаар Палестины хүний эрхийн төлөөх тэмцэгч Манар Заанин РИА Новости агентлагт өгүүлжээ. 

 

"Олон зуун гэр бүл Бейт-Хаун хот дахь орон гэрээ орхиж, аюулгүй газар руу зугатсан" хэмээн Заанин өгүүлсэн байна. Түүний өгүүлснээр Палестины дүрвэгчдэд тусламж үзүүлэх агентлаг орон гэрээ орхин зугатаж байгаа гэр бүлийнхнийг байрлуулах зорилгоор Бейт-Хаун дахь дунд сургуулиудынхаа хаалгыг нээсэн ч эдгээр сургуулиуд хэдийнэ хүнээр дүүрч, орогнол хүссэн өөр хүмүүсийг багтаах аргагүй болсон гэнэ. 

Пуужингийн довтолгооноос нуугдаж буй хүмүүс

Палестинд ийнхүү оршин суугчид нь аюулгүй газар хайн орон гэрээ орхин нүүж байгаа бол Израильд ч хүмүүс нэн түгшүүртэй амьдарч байгаа талаар Тель-Авив хотноо оршин суудаг ОХУ-ын иргэн Медуза агентлагт ярьжээ. 

"Энд түгшүүрийн дохио дуугарсан. Хүмүүс үүнд бүр дасчихсан юм билээ. Байнга л хангинаж байдаг. Одоо би Тель-Авивын дагуул хот болох Рамат-Ганад найзындаа байна. Эднийх хоргодох байртай. Буудалцаж эхлэх үед бид тэр тусгай хуягласан өрүү рүү ордог. Өчигдөр нохойгоо салхилуулахаар гарахад буудаж эхлэнэ гэсэн сэрэмжлүүлэг сонссон. ХАМАС хэзээ буудах талаараа урьдчилан сэрэмжлүүлдэг юм билээ" хэмээн Израильд амьдарч буй ОХУ-ын иргэн ярьжээ.

 

Араб-Израилийн дайн 

Израиль, Палестины сөргөлдөөн өнө эртнээс эхтэй. Орчин цагийн түүхийн тухайд гэвэл, 1947 онд НҮБ-ын шийдвэрээр Палестиныг Араб, Еврейн хоёр улс болгосон нь арабуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа. 1948 онд Израиль улс тусгаар тогтнолоо зарласнаас ердөө хэдхэн хоногийн дараа арабын 5 улсын цэрэг Израиль руу довтолсон ч израильчуудад Англи, Францын талаас дэмжлэг үзүүлж байсны ачаар Израилийн цэрэг Арабын цэргийг бут цохиж, Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Синайн хойгийг хяналтандаа авсан юм. Үүнээс хойш Араб-Израилийн сөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж дэлхийн хамгийн халуун цэгийн нэг хэвээр байгаа юм. 

 

1964 онд Палестины Чөлөөлөх Байгууллага байгуулагдсан. 1968 оны гуравдугаар сард Йордан дахь Палестины чөлөөлөх байгууллагын бааз руу Израилийн цэргүүд довтолсноор Араб-Израилийн хоёр дахь дайн эхэлж байв. 1969 оны "Зургаан өдрийн дайн"-аар Израиль улс Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Голланы өндөрлөг зэргийг арабуудаас эзлэн авсан. 1970 онд ПЧБ-ийн дайчид Йорданоос Израилийн нутаг руу цөмөрч багахан хэмжээний тулалдаан хийж, эцэст нь Ливан луу дүрвэн гарсан байна. Сири улс нь Палестины чөлөлөх байгууллагыг идэвхтэй дэмждэг орон байсан. Израиль 1973 онд Египет, Сири, Йордан луу нэгэн зэрэг түрэмгийлсэн бөгөөд 1982 онд Израилийн цэрэг Ливаныг эзлэн авсан юм. Анх НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн тогтоож өгсөн 14,1 мянган км.кв нутаг дээр 6,7 мянган км.кв нутгийг эзлэн авсан байна. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Ардчилал!!! ингэж хөгжвөл аймаар юм байна. Эрх ашиг л хэрэгтэй болохоос энэрэх бодол алга. Манайхан Монголоороо л хөгжмөөр байна шүү
2023-10-18
Зочин:
Жинхэнэ ардчилал гэж энэ дээ. Өөрсөддөө ашигтай үед л ардчилал гэж чанга хашгирна сем авга. Ардчилалын өлгий гэдэг ануд өдөр болгон л нэгнээ алдаг. Хэрвээ өөрт нь таалагдахгүй бол алж болно.
2021-05-15
Лалрын улс израйлчууд ийм давруу, суусан газраа хорт хавдар шиг болохоор нацистууд хороож эхэлсэн байдаг
2021-05-15
yg tiim oorsdoo eheldeg. Arabiin 7 8 uls dairaad ch ylagddag.
2021-05-15
Хамгийн гол нь танай АНУ яагаад нөгөө хүний эрх энэ тэрээ ярихгүй таг бнаа.
2021-05-14
Зочин:
Жинхэнэ ардчилал гэж энэ дээ. Өөрсөддөө ашигтай үед л ардчилал гэж чанга хашгирна сем авга. Ардчилалын өлгий гэдэг ануд өдөр болгон л нэгнээ алдаг. Хэрвээ өөрт нь таалагдахгүй бол алж болно.
Нөгөө хүний эрх ярьсан Америк, барууныхан хааччихаваа. Бусдын газар нутаг дээр суурьшчихаад давраад газар нутгаас нь ахин дахин авч, иргэдийг нь хүйс тэмтэрч буй Израйлын эсрэг яагаад амаа үдүүлчихэв ээ Анусаа.
2021-05-14
Хэзээ ч зогсохгуй:
Христ / Лалын шашний хоорон дахь дайн. Хэзээ ч зогсохгуй. Энэ 2 шашний нэгдэж 1 шашин болохгуй ийм учир ямарч боломжгуй
2021-05-14
Teneg yum shig yum bolgond Amerik buruutai yu
2021-05-14
Хамгийн гол нь танай АНУ яагаад нөгөө хүний эрх энэ тэрээ ярихгүй таг бнаа.
Америкыг Жүүдүүд атгаж байхад оролцож л таарна...
2021-05-14
овид:
Угаасаа Исламын Шашинд өөр шашины хүмүүсийн алж устгаж дуусах хүртэл хэзээ ч зогсож болохгүй гэж багаас нь зааж дэлхийн сёол иргэншлийн эрэг дайн олон зуун жил Лалын шашинтанууд хийж байгааг Израйл яг дунд нь байгаа хамгийн сайн мэдэж байгаа улс. Палестинчууд дандаа өөрсдөө эхэлдэг, тэгээд алуулдаг
2021-05-14
yg tiim oorsdoo eheldeg. Arabiin 7 8 uls dairaad ch ylagddag.
Энэ хоёр улсын дунд америк яс хаяхаа болимоор юм. Энэ хоёр улс өөрсдөө тохиролцох ёстой. Энэ хоёр улсын дотоод асуудал америкад хамаагүй.
2021-05-14
Teneg yum shig yum bolgond Amerik buruutai yu
Америкыг Жүүдүүд атгаж байхад оролцож л таарна...