Маргаашаас сурагчдын зуны амралт эхэлнэ
2021-05-14

 

2020-2021 оны хичээлийн жилийн ЕБС-ийн сурагчдын зуны амралт маргаашаас буюу тавдугаар сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт БШУ-ны сайдын тушаал гарч энэ сарын 07-ноос 1-3р ангийн сурагчдын амралт эхэлсэн юм.

 

Цар тахлын нөхцөл байдал, зайнаас удаан хугацаанд хичээллэсэн зэргээс хамаарч анги дэвших болон улсын шалгалтыг цуцалсан. Гэхдээ шалгалт авахгүй ч цахимаар хичээлд оролцсон идэвх оролцоог харгалзан үзэж дүн гаргах аж. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин