ВИДЕО: Утасны хамааралтай хүмүүст зориулсан гурав дахь нүд зохион бүтээжээ
2021-05-15

Өмнөд Солонгосын залуу зохион бүтээгч байнга гар утсаа ширтэж байдаг, ухаалаг төхөөрөмжөөс хамааралтай болсон хүмүүст зориулсан "гурав дахь нүд" -ийг зохион бүтээжээ. 

 

Саяхан Google компани хэрэглэгч явж байхдаа дэлгэц рүүгээ харж байгаа эсэхийг тодорхойлон, түүнийг замаа харж анхаарахыг сануулдаг функцийг Андроид системд нэвтрүүлж байсан. Харин зохион бүтээгч Минвүк Паен үүнээс ч илүү шийдлийг боловсруулах, гар утсаа харан явж байгаа хүнд зам дээрх саадны талаар мэдээлдэг төхөөрөмж зохион бүтээжээ. 

 

Энэ төхөөрөмжийг духандаа зүүх бөгөөд хүн толгойгоо өргөхөд хаагдан, энгийн байдлаар хардаг, хүүхэн хараа, аньсага зэрэгтэй хүний нүдтэй тун адилхан байдлаар хийсэн байна. Толгойгоо бөхийлгөх үед хэт авиан мэдрэгч идэвхжин, саадуудыг мэдэрдэг аж. Энэ төхөөрөмж ажиллах үедээ зам дээр гарч ирэх дараагийн саад хүртэлх зайг хэмжин, хэрэглэгчид аюулын дохио өгдөг юм байна. 

 

Энд дуулгахад, Японы нийслэлийн дагуул хот болох Ямато хотын эрх баригчид гудамж эсвэл цэцэрлэгт хүрээлэнд явах үедээ гар утас ашиглахыг хориглосон юм. Энэ арга хэмжээг нутгийн оршин суугчид ихээхэн дэмжиж байгаа гэнэ. Хэдийгээр хориг үйлчилдэг хоригийг зөрчвөл ямар нэг шийтгэл оноодоггүй аж.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
тэнэг
2021-05-15