Илон Маскийн хөрөнгө шоунд оролцсоных нь дараа 20 тэрбумаар буурчээ
2021-05-14

Америкийн алдарт бизнесмен, Tesla болон Space X компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск NBC телевизийн Saturday Night Live телевизийн шоунд орсных нь дараа түүний хөрөнгө 20 тэрбумаар буурсан гэнэ. Форбс сэтгүүлийн мэдээлснээр, энэ долоо хоногт Тесла компанийн хувьцаа 15 хувиар унажээ. 

 

Ингэснээр Илон Маскийн өөрийн хөрөнгө 20,5 тэрбум ам.доллараар буурч, өнгөрсөн пүрэв гарагт зах зээл хаагдахад 145,5 тэрбум долларын төвшин дээр зогссон байна. Хэдийгээр ийнхүү компанийнх нь хувьцааны ханш унаж, хөрөнгө нь багассан ч Илон Маск дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад хоёрдугаарт бичигдсэн хэвээр байгаа гэнэ.

 

Илон Маск тавдугаар сарын есний өдөр дээрх телевизийн шоунд оролцох үеэрээ Аспергерийн хам шинжтэй (shuud.mn: Аспергерийн хам шинж нь аутизмын нэг хэлбэр гэгддэг бөгөөд ийм хам шинжтэй хүмүүс хүний сэтгэл хөдлөлийг таних чадвар хомс байдгийн улмаас хүнтэй харилцахад бэрхшээлтэй болж, ингэснээр айдас, үл ойлгох байдал зэрэгт хүрдэг байна) хэмээсний дээр тун удахгүй Dogecoin цахим валют "дэлхийг эзэлнэ" хэмээн мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хувьцаа нь салам унаасай авах юмсан
2021-05-17