SpaceX компани 54 хиймэл дагуултай пуужин хөөргөжээ
2021-05-17 09:00

Америкийн  SpaceX компани Starlink -ийн 54 хиймэл дагуул, Capella Space болон Tyvak компаниудын хоёр хиймэл дагуул бүхий Falcon пуужин хөөргөжээ. Энэ ажиллагааг тус компанийн Твиттер хуудсаар шууд дамжуулан үзүүлсэн байна.

 

Өнгөрсөн долоо хоногт SpaceX компани Старлинкийн 60 интернет хиймэл дагуулыг тойрог зам руу гаргасан юм. Дэлхий орчмын тойрог замд 500 кг хүртэлх жинтэй жижиг аппаратуудыг олноор нь байршуулснаар интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх сүлжээ бий болгох зорилгоор Space X компани энэ ажиллагааг хэрэгжүүлж байгаа аж.

 

Анх 2019 оны тавдугаар сард Старлинкийн анхны 60 хиймэл дагуулыг сансарт хөөргөсөн бөгөөд сүлжээ бүтээх эхний шатанд нийтдээ 12 мянган хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөжээ. Энэ төслийн өртөг 10 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм.

 


Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин