Үс шинээр засуулбал эд, мал арвидна
2021-05-17

Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын давхарласан 5. Сумъяа гараг. Найралт эх одтой, зургаан цагаан  мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр. 

 

Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр бэлдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. 

 

Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин