"Miss Universe 2021" тэмцээний ялагчаар Мексикийн оролцогч тодорчээ

img

Цар тахлын улмаас бүтэн жил хойшлогдож байсан "Miss Universe 2021" тэмцээн тавдугаар сарын 16-ны өдөр Флоридад болж, тэмцээний ялагчаар Мексикийн оролцогч Андреа Меса тодорчээ. 

Андреа Меса

Тэмцээний оролцогчид амьдралын тэргүүлэх зорилтуудынхаа талаар ярьж, усны хувцас, үндэсний хувцасны төрлүүдээр өрсөлдсөн байна. Энэ жил шилдэг тавд Бразил, Домникан, Мексик, Перугийн миссүүд гээд Латин Америкийн орны бүсгүйчүүд багтжээ. 

Мексикийн гоо бүсгүй Андреа Меса


Тэдний дундаас Мексикийн 26 настай программист Андреа Меса ялагчийн титэм хүртсэн байна. Энэ нь Мексикээс ялагч тодорсон гурав дахь тохиолдол бөгөөд өмнө нь 1991 болон 2010 онуудад Мексикийн гоо бүсгүйчүүд тэргүүн байр эзлэж байжээ.

Энэтхэгийн гоо бүсгүй

Хоёрдугаар байранд Бразилийн мисс, харин гуравдугаар байранд Энэтхэгийн мисс орсон байна.

Бразилын гоо бүсгүй

Месагийн хувьд 2017 онд "Дэлхийн мисс" тэмцээний шилдэг гуравт багтаж байсан гэнэ. Түүнчлэн төрөлх хотынхоо мисс болж байжээ. Программ хангамж боловсруулдаг энэ бүсгүй эрчүүд давамгайлдаг салбарт ажиллаж буй эмэгтэй мэргэжилтэн гэдгээрээ бахархдаг талаараа ярьсан байна. Меса эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах идэвхтэн бөгөөд хүйсийн хүчирхийллийг зогсооход үйл ажиллагаа нь чиглэгддэг Эмэгтэйчүүдийн орон нутгийн хүрээлэнтэй нягт хамтран ажилладаг аж. Түүнчлэн Энэтхэг, Индонез, Хятадын ядуу хүмүүст зориулсан хандив цуглуулах олон улсын буяны холбооны үйл ажиллагаанд оролцдог гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ