Өмнөд Солонгосын ухуулгын хариуд Хойд Солонгос хилийн хяналтаа чангаруулав
2021-05-17

Өмнөд Солонгосоос ухуулгын хуудаснууд хөөргөсний дараа БНАСАУ хилийн хамгаалалтын арга хэмжээгээ чангатгажээ. KBS сувгийн мэдээлснээр, сум Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээр унаж болзошгүйг үл харгалзан цаашид ухуулгын хуудас бүхий агаарын бөмбөлгүүдээр буудна гэдгийг Пхеньяны энэ үйлдэл харуулж байгаа гэнэ. 

 

Тодруулбал, Өмнөд Солонгосын Төрийн бус байгууллага Хойд Солонгосын засгийн газрын эсрэг суртал ухуулга бүхий олон мянган хуудсыг агаарын бөмбөлгөөр дамжуулан БНАСАУ руу хөөргөжээ. Үүний дараа БНАСАУ хил дээрээ зенитийн артиллерийг татан байршуулсан байна. Ингэснээр Өмнөд Солонгосоос дахин ухуулгын хуудас хөөргөвөл гал нээхэд бэлэн гэдгээ Хойд Солонгос харуулсан бөгөөд урьд өмнө нь ийм хэргийн улмаас хоёр Солонгосын хоорондын хил дээр нөхцөл байдал хурцадсан тохиолдол нэг бус удаа гарч байлаа.

 

Өмнөд Солонгосын "Эрх чөлөөт Хойд Солонгосын төлөө тэмцэгчид" төрийн бус байгууллагын идэвхтнүүд дөрөвдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд 500 мянган ухуулах хуудас, 5000 ширхэг нэг долларын дэвсгэртийг 10 агаарын бөмбөлгөөр хөөргөжээ. Үүнийг Хойд Солонгос "хариу өгөх ёстой ноцтой өдөөн хатгалга" хэмээн нэрлээд, Сөүлийн эрх баригчдыг хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин