Эстонид НАТО-ийн цэргийн сургуулилалт эхэллээ

Эстонид НАТО-ийн орнуудын олон улсын өргөн цар хүрээтэй "Кевадторм" цэргийн сургуулилалт эхэлжээ. Энэ талаар Эстонийн Батлан хамгаалахын ерөнхий штабын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Энэ сургуулилалт нь хугацаат цэргийн албаны цэргүүдийн бэлтгэлийн сүүлийн шат гэнэ.
"Батлан хамгаалах хүчин анги хэлтсүүдийн уялдаа холбоо, байлдааны бэлэн байдал тэр дундаа явган цэргийн бригад, тусгай салаа, цэргийн цагдаагийнхны байлдаан бэлэн байдлыг шалгана" гэж дэд хурандаа Эркки Рооснурм мэдээлжээ.
КП агентлагийн дамжуулснаар, тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын тавны хооронд сургуулилалтын хамгийн идэвхтэй хэсэг болох бөгөөд энэ өдрүүдэд анги нэгтгэлүүд тулаан, байлдааны буудлага хийх аж. Цэргийн сургуулилалтад Эстонийн 7000 цэргийн алба хаагч түүнчлэн Британи, Дани, Итали, Латви, Польш, АНУ, Францын цэргийн алба хаагчид оролцож байгаа юм байна.
Үүнээс өмнө, тавдугаар сарын тавны өдөр Эстонид Swift Response цэргийн сургуулилалт эхэлсэн бөгөөд энэ нь АНУ-ын зохион байгуулж буй, сүүлийн 25 жилийн хугацааны хамгийн том сургуулилалтад тооцогдож байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ