Хоёр зуун мянган ам.долларын үнэтэй давхар автобус хаачив
2021-05-18

 

“Давхар автобус явж байна лээ, харсан уу, сууж үзсэн үү, хоёр давхарт нь л сууна шүү” гэсэн яриа нийтийн тээврээр үйлчлүүлдэг түмний дунд түгсэн. Худлаа ярьсан хүнд бол хувьсгалын давхар автобусанд сууж үзэх гэж хувийн машинаа зогсоолд үлдээсэн хүн ч бий. Товчхондоо Лондон хотынх шиг давхар, ногоон автобус улаанбаатарчуудад сонин содон байлаа. Гэтэл өнөөх давхар автобус маань гэнэт алга болчихов. Өнгөрсөн өвөл, хавар харагдсангүй. Одоо ч байхгүй. Тухайн үед давхар автобус туршилтаар хэдий хугацаанд явсан, нийслэлийн нийтийн тээвэрт тогтмол үйлчлэх зөвшөөрлийг нийтийн тээврийн газраас өгсөн эсэх нь ч тодорхойгүй.  Тиймээс давхар автобусыг нийтийн тээвэрт тогтмол үйлчлэх зөвшөөрлийг өгсөн эсэх, давхар ногоон автобус хаачсаныг тодруулахаар нийслэлийн Тээврийн газар руу холбогдлоо. Энэ тухай мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Өөрөөр хэлбэл давхар автобус аль автобус баазын гараашинд байгаа талаар хэн ч юу ч ярьсангүй. Яагаад үйлчилгээнд гарахгүй байгаа талаар дуугарахыг ч хүссэнгүй. Хэдэн мянган долларын үнэтэй, сүрлэг автобус маань арай эвдэрчхээгүй байгаа?!

 

Нийслэлээс 2020-2021 онд нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийхээр 10 эхний ээлжинд давхар автобус, 36 энгийн цахилгаан автобус нийт 46 цахилгаан автобус оруулж ирсэн. Уг автобуснууд өнгөрсөн жилийн долдугаар сарын 01-нээс Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд иргэдэд үйлчилж эхэлсэн юм. Тухайлбал, 100 хувь цахилгаанаар ажилладаг эко автобус нь энгийн автобусыг бодвол хэмнэлттэй 36 мянган төгрөгийн зардлаар 400 км туулах чадвартай.  Давхар автобус нэг бүр нь 200 мянган  долларын үнэтэй, 70 хүний суудалтай аж. Тухайн үед хотын захирагч асан С.Амарсайхан “Эдийн засаг, экологид ээлтэй, иргэдийг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, өвөл цантахгүй зэрэг олон давуу талтай энэ автобусыг ашиглах нь хотын бидний давуу тал. Эхний удаад ийм төрлийн 10 автобус орж ирсэн. Ирэх жил 40 ширхэг орж ирнэ. Нийтийн тээврийн үйлчилгээг  хөгжүүлэхийн тулд бид парк шинэчлэлтийг хийхээр зорин ажиллаж байна. Эдгээр автобусууд нийслэлийн төсөвт дарамт учруулахгүй, одоо явж байгаа автобусны зардлыг 90 хувь хэмнэж, өөрийнхөө төлбөрийг өөрөө олох боломжтойгоороо давуу талтай” гэсэн сүртэй мэдэгдэж байв. Мөн НИТХ-ын дарга Р.Дагва ч “Нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргах том зорилт бий. Нийтийн тээврийн үйлчилгээг олон төрөлт болгох олон зорилго байгаа. Түүний эхний алхам нь хоёр давхар автобус. Цахилгаан автобус үйлчилгээнд нэвтэрч байгаа нь хамгийн сайн мэдээ” гэж хотын дарга нар их ажил амжуулснаа ярьж байв.

 

Харин өнөөх нь өнөөдөр нүдний гэм. Уг нь хагас жил хүрэхгүй хугацаанд нийтийн тээвэрт үйлчилсэн давхар автобус эвдэрч элэгдээгүй байлтай.

 

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт явж буй автобуснууд авах юмгүй. Зорчигч тээвэрлэж, замдаа явж байгаад шатчихна. Унтраад зогсчихно, ер нь ашиглалтын шаардлага хангахгүй, жагсаалтаас гарсан техникүүд. Үүнийгээ шинэчилнэ гээд авчирсан автобусаа “авдрандаа” хадгалчихдаг хэрэг үү, алга. Уг нь нийслэлчүүд зовлонгүй хөл дайдаг унаанд сууж, саадгүй зорьсон газраа хүрмээр байна.  

 

Нийтийн тээврийн нэрийн хуудас гэж сүртэй өргөмжилсөн давхар автобусаа хэзээ “авдраасаа” гаргах вэ, хотын дарга аа!

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01
Төрийн залгамж чанар алдагдаад удаж байна
2021-05-20
Жунго:
Мөнгөө өгөхгүй байхаар нь хужаа буцаагаад аваад явсан
2021-05-18
Oyunii undraad zar ungasaa nuutendee chineruulsen hund
2021-05-18
H:
Butsaagaad hoid solongos ruu 20000$ oor zarchihsan
2021-05-18
Ungasaa nuur ruugee dulsen khunees asuu
2021-05-18
Trolebusnii togtoi utas ahurgeed togond zokhiulj ukhtsgeene
2021-05-18
Yagaad?
2021-05-18
НЭЭРЭЭ ХААЧЧИХВАА:
ДАВХАР АВТОБУСААР САЙХАН Л ЗОРЧИЖ БАЙЛАА. ӨӨЛӨХӨД: ТРОЛЛЕЙБУСНЫ Ч ЮМ УУ, ЦАХИЛГААНЫ Ч ЮМ УУ ЗАРИМ ШУГАМАА ЯДАЖ 50 СМ ӨНДӨРЛӨМӨӨР САНАГДСАН. ӨНДӨР ЮМАНД СУУГААД ЯВАХААР ХУУЧИН ШУГАМНУУД ИХ НАМ САНАГДАЖ БАЙСАН ШҮҮ. НЭЭРЭЭ ДАВХАР АВТОБУСНУУДАА ОЛОХ ЮМ САН. НИЙСЛЭЛЧҮҮД ОДОО Л АМЬ ОРЖ, ИЧИГСЭДТЭЙГЭЭ ЗЭРЭГЦЭЭД ГАДААЛЖ БАЙНА ДАА ХӨӨРХИЙ. УРЬДЫН ЮМ АА ЭРГЭЖ САНААД, НЭХЭЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ
2021-05-18
Ай хөөрхий яаанааааа
2021-05-18
Нөгөө интернеттэй автобус, утааны шүүлтүүртэй энэ тэр хаачив нээрээ? Дарга цадаад мартав уу?
2021-05-18
Хотын төвөөр явахдаа дээд давхарт цонх нээхээр модны мөчир гуядаад хэцүү байлээ. Бодвол тэрийгээ яах вэх гэж байгаа байлгүй дээ. Бусдаараа бол шинэлэг сайхан л унаа байна лээ.
2021-05-18
Ийм автобус монголд зохихгүй.
2021-05-18
Yagaad?
С.АМАРсайхан амар сайхандаа жаргаж сууна:
Давхар автобус , агаарийн дүүжин машин энэ тэр чинь хэргээ гүйцээж МАНь чинь бүүр мундаг том дарга болцон юм чинь одоо надад хамаагүй
2021-05-18
зөв асуудал дэвшүүлжээ
2021-05-18