Г.Занданшатар: Монголын ард түмэн Энэтхэг улсыг Бурханы орон хэмээн хүндэтгэж ирсэн УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Хархорин суманд болно БНСУ-ын ЭСЯ-наас охины асуудалд онцгой анхаарахыг хүслээ Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хаслаа Монгол Цахиурын хөндийг байгуулах, коксжих нүүрсээ Энэтхэгт экспортлох санал тавилаа Консул Ц.Өнөрзаяа: Цаашид хохирогч охины асуудалд анхаарал хандуулж ажиллана ТББХ: Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолын төслийг дэмжлээ БНХАУ: Хятадын эсрэг аймшигт дайн дэгдээж байсан Япон Тайванийн талаар мэдэгдэх эрхгүй Шадар сайд С.Амарсайхан аймгийн Засаг дарга нарт үүрэг өглөө Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгийн нутгийн зарим хэсэгт зудын эрсдэл их байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил илрүүлжээ
2021-05-18 08:18

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нийт 237 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 163 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 2 хүн гэмтсэн байна.

                              Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4

  • Унадаг дугуйтай автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-2

  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтсэн.

 

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 42, Орон нутагт 42, Улсын хэмжээнд 84 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

 

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцох, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

 

Shuud.mn
Сонин хачин